Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганаар  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
 Ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийт 223 мянган тонн үр, тариа, үүнээс 216,2 мянган тонн улаанбуудай, 113,9 мяган то төмс, 75,8 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч, гурил үйлдвэрлэгчид 120 мянган тонн буудай нийлүүлжээ. Мөн тариалан бүхий аж хуй нэгж, иргэд 390 мянган га талбайд уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд 2018 онд тарилалтад 60 мянган орчим тонн үрийн буудай шаардагдах аж.  Өмнөх жилүүдэд өвс, тэжээлийг манай улс жилд дунджаар 1,2-1,4 сая тонн өвс бэлтгэдэг байсан. Харин энэ жил 850 мянга орчим тонныг бэлтгэж, 400 гаруй мянган тонн өвс дутагдах төлөвтэй байгаа гэнэ. Тиймээс гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах зорилгоор импортоор авах малын тэжээл, өвс, 225 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатай болжээ. Уг хууль энэ оны  12 дугаар сарын 04-нөөс 2018 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл үйлчлэх юм.
 
Одоо чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пааван 2017-11-30 06:54:21
    Сумдыг нэгтгэх томруулах хэрэгтэй байна.
    103.9.90.227
    Мэдэгдсэн Хариулах