Ц.Баасандорж: Л.Гансүх охиныхоо компанитай гэрээ байгуулсан гэдэг нь худлаа. Үүнийг АТГ залруулах хэрэгтэй
ШШГЕГ-ын харъяа Төв аймаг дахь Хорих ангид хоригдож буй Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасндорж болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Төмөрбаатарын өмгөөлөгч А.Зүмбэрэл нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ АТГ өмгөөлөгчдийг үйлчлүүлэгчидтэй нь уулзуулахгүй хууль зөрчиж байна гэсэбн юм. Иймээс эдгээр үйлдлийг шалгуулахаар нийслэлийн Прокурор, ШШГЕГ-ын дарга, ХЭҮК зэрэг байгууллагад гомдол гаргасан ажээ. Ингээд ХЭҮК-оос “АТГ-ын дээрх үйлдэл нь хууль болон хүний эрхийг зөрчсөн байна” гэх хариуг ирүүлсэн байна.
 
Энэ үеэр өмгөөлөгч Ц.Баасандоржоос дараахь асуултанд хариулт авлаа.
 
-Хүний эрхийн үндсэний комиссоос АТГ хууль зөрчсөн гэдгийн тогтоосон гэж байна. Ямар хариуцлага хүлээлгэх вэ?
 
-ХЭҮК-оос АТГ-ын хууль болон хүний эрхийг зөрчсөн байна гэдгийг тогтоосон байгаа. Иймээс хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцуулна. Энэ асуудлаар ШШГЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Мөн АТГ хууль зөрчсөн нь тогтоогдсон учраас нийслэлийн Прокурорын газарт гомдол гарсан. Хуулийн дагуу ажлаа хийж байгаа өмгөөлөгчийн эрхийг зөрчиж байгаа асуудал хэтэрч байна. Хэрэв хариуцлага тооцохгүй бол Улсын ерөнхий прокурорт гомдол гаргана.
 
-Л.Гансүхийг цагдан хоригдсноос хойш хэдэн удаа уулзсан вэ?
 
-Хоригдсноос хойш гурван удаа уулзсан. Уг нь АТГ өмгөөлөгч хүнийг үйлчлүүлэгчтэй нь уулзах асуудалд оролцдог байгууллага биш шүү дээ. Тийм учраас тус газрыг хүний эрх зөрчсөн асуудал дээр хариуцлага тооцох хэрэгтэй. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар өмнө АТГ-ыг шалгадаг байсан. Гэтэл энэ байгууллагыг өнгөрсөн онд татан буулгаснаас болоод АТГ-т хяналт тавих асуудал байхгүй болсон.

-Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатандаа явж байна вэ?
 
-Cap орчим хоригдож байгаа. Энэ хугацаанд нэг удаа байцаалт авсан. АТГ 27 мянган төгрөгөөр авсан нүүрсийг тухайн үнээр нь худалдахгүй үнэ нэмсэн тухай асуудал ярьж байгаа. Энэ нь тухайн худалдаж авсан нүүрснийхээ урсгал зардлыг тооцож үзэхгүй байгаа хэрэг юм. Мөн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хүнийг гэмт хэрэг хийсэн мэтээр олон нийтэд мэдээлж нэр төрд нь халдаж байна. Ер нь энэ хэрэг дээр өмгөөлөгчийн ажиллагаа явуулахад нэлээд хүнд байгаа.

-Хэрэгтэй холбогдуулан өөр хүмүүсийг шалгаж, цагдан хорисон уу?
 
-н.Тулга болон н.Төмөрбаатар нарыг цагдан хорьсон. Гэвч энэ хүмүүс Л.Гансүхийн хэрэгтэй ямар ч холбоогүй.
 
-Хамгийн түрүүнд гэрээ байгуулсан компани нь Л.Гансүхийн охины компани байсан гэсэн асуудал яригдаж байгаа?
 
-Худлаа мэдээлэл. Үүнийг АТГ залруулах хэрэгтэй. Одоо шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
 
 Нийслэл таймс
Н.Алтанцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-08-19 06:15:31
    ene eldeb wym bicheed bgaa humuus neree todorhoi bichmeer wym daa...hiih ajil ni bagadaad l iim eldeb wym bichij syydag baih daa... neg l ih medemhiirehsen ylsyyd bhiim aa...nudeeree haraad uzeed batalchihsiim aytai l baihiim...
    103.242.44.227
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-08-15 18:30:31
    Tulga geed hamt barigdsan etgeed ni 2 jiliin umnu, AN zasgiin erh avahaas umnu hadmiinhaa hajuu uruund amidarch baisan Odoo Zaisand townhouse-d amidarch baina.
    76.165.245.250
    Мэдэгдсэн Хариулах
  • f өмгөөлөгч бол 2014-08-15 15:04:36
    улс төрчийн бөгсний алчуур болох ёсгүй.энэ этгээд шиг
    103.26.193.21
    Мэдэгдсэн Хариулах
  • umguulugchuu solio gansukh ee 2014-08-15 06:34:38
    iim umguulugchtei hol yavakhgui shuu. ene nuhur chin dandaa hudlaa duuliantai heregt orj hevleiin baga hural zarlahaas uur um meddeggui nuhur duu. buruu l hunee songoj dee. ter sarangerel iig duulian bolgoj baigaad l yal avkhuulaa bizdee.
    202.180.220.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганхүү 2014-08-15 05:58:32
    АН-ыг хамгаалсан бас нэг хэвлэлийн ОДТОЙ боллоо доо. Энэ хэрэг угаасаа хаагдана, ард нь луйвар байж л таараа шүү дээ. Тийм байхад хүн үнэмших юм шиг яах гэж ингэдэг байна. Ард түмэн үнэлсэн үнэлээгүй луйвардсан мөнгөндөө хахаж үхэх үү үгүй юу гэдгийг бурх
    202.55.183.107
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-15 03:21:36
    Сайд асан Отгонбаярын бөөн хэрэг яасан бэ бас замхарчээ
    202.21.106.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Гансүхийн эхнэрийн дүүгийн охины компани 2014-08-15 03:02:53
    Монголчууд мөн их нууваа ха ха ха
    103.26.193.21
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-15 02:17:07
    ардчилсан хүчний холбооны хуралд явсан дорноговь аймгийн орлогч төмөрхуяг албаны ланд крузер машин онхолдуулсан гэнэ. намын хуралд төрийн өмч ашиглаад бас онхолдуулж хүмүүсийг гэмтээсний хариуцлагыг хэн үүрэх вэ
    112.72.13.45
    Мэдэгдсэн Хариулах