Ц.Нямдорж: Захиалагчийг тагнуулынхан нуусан байж магадгүй
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
 
-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн С.Зоригийн хэргийн материалыг ил болгох асуудал яагаад хойшлов?
 
-С.Зоригийн хэргийг нууцаас гаргах асуудлыг дахин хэлэлцэхээр болсон. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийг мөрдөж эхэлсэн. Өмнө нь С.Гончигдоржийн гарын үсэгтэй Төрийн нууцын тухай хууль, 2004 онд Төрийн нууцын жагсаалт батлах тухай гэсэн хоёр хуулийг хэрэгжүүлж байсан. Энэ хоёр хуулийг нэгтгэж Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталсан юм. Хуучин хуулиар нууцаас гаргах саналыг Засгийн газар гаргаж, УИХ-аар хэлэлцдэг дэглэмтэй байсан. Шинэ хуулиар Засгийн газар нууцаас гаргах зохицуулалттай болсон. Тиймээс С.Зоригийн хэргийг ил болгох асуудлыг хэлэлцэж байгаад зарим зүйлийг тодруулах шаардлагатай болсон учир дахин хэлэлцэхээр болсон. Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гараагүй учир энэ асуудал шийдэгдэхгүй байж магадгүй гэсэн ойлголт гарсан байж магадгүй. Санаа зовох хэрэггүй. Энэ тухай шийдвэр ойрын үед гарна.
 
С.Зоригийн хэрэг дотроо хоёр чухал асуудал байгаа юм. Нэг нь шүүхээс шийдвэрлэсэн гурван хүн шийтгүүлсэн 15 мянга гаруй хуудастай баримт. Нөгөө нь захиалагчийн хайж байгаа асуудал. Одоо ил гаргах гээд байгаа нь гурван хүний шийтгүүлсэн хавтаст хэргийг л нууцаас гаргах асуудал яригдаж байгаа юм.
 
-Засгийн газрын хуралдаанд Тагнуулын ерөнхий газрын дарга нь яагаад ирээгүй юм бэ?
 
С.Зоригийн хэргийг ил болгоход асар их саад учирч байгаа...
 
-Тагнуулын дэд дарга орсон. Зарим зүйл дээр өөдөөс харж сууж байгаад улайм цайм худал ярьж байна лээ. С.Зоригийн хэргийг ил болгоход асар их саад учирч байгаа. Зориуд будилуулж байгаа. Тагнуулын ерөнхий газрын саналыг авч би санал оруулсан. Үүнийг ил болгочихвол элдэв алдаа завхрал илрэх вий. Өмгөөлөгч нь юм ярих вий гэдгээс үхтлээ айж байна. Ядаж өмгөөлөгчийг сонсох хэрэгтэй.
 
-Захиалагчийг хэзээ зарлах вэ?
 
-Хамгийн ноцтой нь захиалгаар хүн алсан гэж гурван хүнийг шийтгэсэн. Захиалагчийг тагнуулынхан юм уу шийтгүүлсэн гурван хүний аль нэг нь нуусан байж таарна. Энэ талаар хуулийнхантай ил далд удаан ярьж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр захиалагчийн талаар ярихад сонгуульд нөлөөлнө гэсэн. Түүний дараа ярих гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бол гэсэн. Гэтэл одоо захиалагчийг зарлавал хүмүүс хэлмэгдэнэ гэх юм. Энэ юу болоод байна вэ. Ямар ч байсан шийтгүүлсэн хүмүүсийн тухайд асуүдлыг ил болгох ёстой.
 
-Засгийн газрын хуралдаанаар захиалагчтай холбоотой 74 хуудас материалыг улсын нууцаас гаргахгүй гэж ярьсан мэдээлэл байна?
 
-Ямар ч байсан захиалагчийг хайх Ажлын хэсэг байгуулагдсан. Тэр хүрээнд нууцлах юм байгаа эсэхийг мэдэхгүй байна.

-Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх албан бичиг хүргүүлсэн. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
 
...цаазын ялыг халсан нь цагаа олоогүй...

-Албан бичиг ирсэн. Ажлын хэсэг байгуулаад оролдоод үздэг юм билүү гэж бодож байна. Гэхдээ Ерөнхийлөгч тийм байр суурьтай байгаа бол хууль санаачлах эрх нь бий. Хэрэв Засгийн газартай албан ёсоор харилцах гэж байгаа бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гарын үсэгтэй шийдвэр байх ёстой. Ер нь цаазын ялыг халсан нь цагаа олоогүй гэдэг байр суурьтай байдаг. Зөвхөн хүн амины хэргийн асуудал ч байгаа юм биш. Хоёр том гүрний дунд оршиж байгаа цөөхөн хүн амтай жижиг улсын хувьд тусгаар тогтнолын асуудал эрүүгийн хуульд байдаг. Эрүүгийн хуулийн хил хязгаар гэж бий.

-Тодорхой хэргүүд дээр сэргээх санал бий юу?
 
-Хүн амины хэрэг, төрийн зүтгэлтний амь насанд халдаж Монголын тусгаар тогтнолд халдсан гэсэн байр суурь бий.
 
-Б.Хурцын асуудлаар нийтийн сонсгол явуулах асуудал юу болсон бэ?
 
-Нийтийн сонсгол хийх Ажлын хэсэгт орсон гишүүд гадаад явсан. Ирэх долоо хоногоос ирээд ярих юм байна.
 
- Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг саатуулсан талаар ямар мэдээлэл байна вэ?
 
-Авлигатай тэмцэх газраас өчигдөр /уржигдар/ орой баривчилсан гэсэн. Надад албан ёсоор мэдээлэл ирээгүй. Ямар асуудлаар баривчилсныг нь мэдэхгүй.
Зууны мэдээ
С.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2017-12-02 13:51:34
    nymkaa shig arban uix iin gishvvntei ch boloosoi
    103.212.117.210
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-01 10:33:04
    Захиалгагчид нь МАНАН гийн толгойлогчид л байгаа болоод л нууж хаагаад янз бүр болоод байгаа байлгүй дээ
    202.70.36.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2017-12-01 10:05:21
    Энэ цагдаа,прокурор,шүүх зэрэг хуулийн байгууллагуудыг шинэчлэх болсон бн.Ер нь бүгд нэг тийм доожоогүй хүний ам харсан шийдвэргүй,УИХ- засгийн газар нь мөн ади...
    124.158.110.60
    Мэдэгдсэн Хариулах
  • chi ch hylgaich ene tord ajillaj baigaa  2017-12-01 09:52:01
    Nyamka ileryylj chadahgyi bol chamaig ard tymen byydna syy!!!hylgaich aa!!Mongol tor samuursan eniig ni asiglah gej ikhe hyrald syrgaldag bolson?....
    148.60.92.226
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2017-12-01 05:40:51
    Хуулийнхан хэргийг шалгадаггүй ажил хийдэггүй гээд байх юм. Тийм нөхдүүдийг халаад оронд нь ажил хийдэг сэтгэлтэй хүмүүсийг авч ажиллуулаачээ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • dorj 2017-12-01 05:31:54
    hudal. Ene yg l ilruulnedee tanai namin bagibandi bayr enhbayr nar chin hamtragch shuudee bulgnaa ta nar haitsaalaad bgaa shuudee
    66.181.182.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-01 04:23:37
    Одоо энэ муу хэрэг хийсэн болгоныг нуугаад байх юм уу Үүнээс болж бүрч их уршиг гарна шүү Одоо болсон бүгдийг нь ил гаргах хэрэгтэй
    203.169.49.113
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-12-01 04:04:47
    Нямдорж сайд шиг ядаж 5 хүн байсан бол монголын төр сэргэд ирмэр байхий. Нямдорж төрийн байгаа байдал, амьдралыг өөрчлөх түмэн санаа хэлэхий нөгөө ухнууд таг
    150.129.143.29
    Мэдэгдсэн Хариулах
  • shura 2017-12-01 03:54:36
    zahialgchin nerig zarlasni daraa erh barigch nam Budaa boloh bolov uu.
    103.212.118.253
    Мэдэгдсэн Хариулах
  • + 2017-12-01 03:28:52
    Нямка шантрахгүй тэмцээрэй!!!
    103.229.123.244
    Мэдэгдсэн Хариулах
  • АЮУМШИГ 2017-12-01 01:59:25
    ЗАХИАЛАГЧЫГ ОЛЧИХООД ЗАРЛАХГҮЙ ШИЙТГЭХГҮЙ ГЭДЭГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ? НЭГ ХҮН БИШ НЭГ БҮЛЭГ ЭТГЭЭД БӨГӨӨД ОДОО ТӨРИЙН ЭРХЭНД БАЙГАА БУЮУ ТЭР ҮЕД Л МАНАН ҮҮСЖЭЭ?
    202.72.245.207
    Мэдэгдсэн Хариулах