Чөлөөт бөхийн “Дэлхийн цом” өнөөдөр эхэлнэ
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Чебоксар хотод эхэлнэ. 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, ОХУ, АНУ, БНХАУ, Азербайжан, Швед, Украин гэсэн найман улсын бөг өрсөлдөх юм.

Тэмцээний “А” хэсэгт Япон, ОХУ, АНУ, Швед, “В” хэсэгт Монгол, БНХАУ, Азербайжан, Украины шигшээ баг багтжээ.

Эмэгтэй бөхчүүдийн Дэлхийн цом 2001 онд Францын Леваллуа хотод анх болсон бөгөөд түүнээс хойш Японы шигшээ баг хамгийн олон удаа буюу найман удаа түрүүлсэн амжилттай тэргүүлдэг бол Хятадын бүсгүйчүүд зургаан түрүүтэй удаалдаг. Харин АНУ-ын эмэгтэй бөхчүүд 2003 онд Токиод болсон Дэлхийн цомд түрүүлж, ази бүсгүйчүүдийн ноёрхолд салхи оруулж байв.

Энэ жилийн Дэлхийн цомд зодоглох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

48 кг: Буяндалайн Чимгээ (өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт)
53 кг: Ганбаатарын Отгонжаргал (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)
55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт)
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг (23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга)
60 кг: Энхбатын Гантуяа (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт)
63 кг: Пүрэвдоржийн Орхон (2017 оны дэлхийн аварга)
69 кг: Соронзонболдын Батцэцэг ("Лондон-2012" олимпийн наадмын хүрэл медальт, 2010, 2015 оны дэлхийн аварга)
75 кг: Очирбатын Насанбурмаа (2008, 2011, 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт), Ган-Очирын Уртнасан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.