Д.НЯМХҮҮ: Манай улс ХДХВ-ийн халдварын илрүүлэг оношилгоонд анхаарах нь чухал

"Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр" өнөөдөр тохиож байгаа билээ. “Би сэргийлж чадна, харин та” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх энэ өдөр “ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр“ хэвлэлийн бага хурал Улаанбаатар зочид буудалд боллоо.

Тус хуралд УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Глобал сангийн зохицуулагч А.Оюунбилэг, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг зэрэг албаны хүмүүс оролцож мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 

-1988 онд дэлхий дахинд ДОХ-ын анхны тохиолдол гарсан тэр цагаас хойш 76,1 сая хүн ДОХ-ын халдвар авсан байна. Мөн энэ хугацаанд 1,8 сая хүн ДОХ-ын халдвараас болж нас барсан байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад ДОХ-ын халдвар авсан хүн, хүүхдийн тоо, ДОХ-оор нас барж буй иргэдийн тоо харьцангуй буурч байгаа гэсэн эерэг мэдээлэл байна.

Манай улсын хувьд анх 1992 онд Монголд нэвтэрч орж ирсэн Камероуны иргэн анхны ДОХ-ын тохиолдлыг тараасан. Энэ цагаас хойш 249 хүн энэ халдварыг авч, өнөөдрийн байдлаар энэ халдвараас болж 40 хүн нас бараад байна. Дээрх халдвар авсан 249 хүнийг авч үзвэл 81 хувь нь эрэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүд дундаа бэлгийн цөөнх. 18 хувь нь эмэгтэйчүүд. ДОХ-ын халдвар авсан эмэгтэйчүүд төрсөн. Харин эдгээр төрсөн эмэгтэйчүүдээс ДОХ-ын халдвар авсан нэг ч хүүхэд төрөөгүй. НҮБ-ын Глобал сантай хамтарч Засгийн газартай хамтран "Эмэгтэйчүүдийг төрөхийн өмнө вирусээс хамгаалах эмчилгээ" хийсний үр дүнд хүүхдүүд маань ДОХ-ын халдвар аваагүй юм. Бид тэгэхдээ тайвширч сууж болохгүй. Хүүхдүүд маань халдвар аваагүй гэдэг нь халдвар авахгүй гэсэн үг огтхон ч биш. Бид 249 халдвар авсан хүнээ 575 халдвар авсан тохиолдол байгаа гэж ойлгох ёстой."

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица

-Өнөөдөр бид дэлхийн ДОХ-ын асуудалд анхаарал хандуулж бүгд энд цуглаж байна. Энэ жил эрүүл байх эрхийн тухай дэлхий даяараа хэлэлцэж байна. Энэ дэлхий дээр байгаа бүх хүн эрүүл байх нь эрхтэй. Хүн амын хамгийн эмзэг бүлэг тэр дундаа ХДХВ-ийн халдвар авсан эмзэг бүлгийнхэн эрүүл явах эрхээ тэр болгон эдэлж чадахгүй байгаа нь тулгамдсан асуудал хэвээр байна. 2015 оны 9 сард дэлхийн 193 оронд ирэх 15 жилийн эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжлийн зорилгыг тунхагласан. Тогтвортой хөгжлийн зорилтууд нь ядуурлыг эцэслэх, тэгш бус байдлыг устгах, эх дэлхийгээ хамгаалах зэрэг олон зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ зорилтууд дунд 2030 он гэхэд дэлхийн ДОХ-ыг устгах зорилт мөн багтсан. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд маш олон ажлыг хийх хэрэгтэй болсон. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү 

-"ХДХВ-ийн халдварын тархалтыг 2020 он гэхэд хяналтандаа авч, цаашид ямар ч улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болгохоор 90-90-90 зорилт тавин ажиллаж байна. 

Гурван 90-ийн зарчим нь 2020 он гэхэд ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 90 хувийг оношилно, оношлогдсон хүмүүсийн 90 хувийг РВЭЭ-нд хамруулна, тэдний 90 хувьд ХДХВ-ийн ачааллыг дарангуйлна гэсэн үг юм.

2017 оны 11 сарын байдлаар нийт бүртгэгдсэн тохиолдлоос манай улсад ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 93.5% нь ретровирүсийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-нд хамрагдаж байна. РВЭЭ-нд хамрагдсан хүмүүсийн 92%-д ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан байна.

Иймд манай орны хувьд ХДХВ-ийн халдварын илрүүлэг оношилгоонд анхаарах нь чухал байна. Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй. Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ийн халдвартай хүн халдвараа бусдад тараадаг" гэв.

Энэ онд хийгдсэн шинэчилсэн тооцооллоор Монгол улсад 2017 оны эцсийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 575 хүн, 2020 онд 648 хүн байж болох тооцоолол гарчээ.

"Глобал сан"-гийн зохицуулагч А.Оюунбилэг  

-"2003 оноос эхэлж Монгол Улс Глобал Сангаас санхүүжилт авсан. Өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын эсрэг хөтөлбөрт нийт 24.5 сая ам.долларын санхүүжилт авсан байна.

Хоёр хоногийн өмнө ЭМЯ-тай хамтран ажиллах шинэ төслийн гэрээнд гарын үсэг зурсан. 

Цаашид ХДХВ/ДОХ-ын эсрэг арга хэмжээ авахын тулд 5.4 сая ам.долларын нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо байна. Өнгөрсөн хугацаанд олгосон санхүүжилтийн үр дүн ч сайн байгаа.

2017 он эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол бүртгэгдсэн байна. Монгол улсад албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын 0,1 хувиас бага, харин бэлгийн цөөнх эрчүүдийн дунд 12 хувь байгаа нь манай улс  дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ангилалаар нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны  тоонд орж байна.

Энэ онд шинээр 24 тохиолдол оношлогдсон ба нас барсан тохиолдол нийт 40 байгаагаас энэ онд 5 өвчтөн нас баржээ.

Энэ онд хийгдсэн шинэчилсэн тооцооллоор Монгол улсад 2017 оны эцсийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 575 хүн, 2020 онд 648 хүн байж болох тооцоолол гарчээ.

ХДХВ-ын халдвартай амьдарч байгаа хүмүүс ретровирусийн эсрэг эмчилгээний үр дүнтэй дэглэмийг баримталвал ХДХВ-ийн халдвар дамжих магадлал 97 хувь буурна гэдгийг шинжлэх ухааны судалгаагаар баталжээ. 

Монгол Улсын Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн улсын эмнэлгүүдэд ХДХВ-ийн шинжилгээ үнэ төлбөргүй хийдэг. Тиймээс иргэдийг үзлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-12-02 06:34:04
    ДОХ-той хүмүүсийн цус хаанаас олох бэ. хаана байгаад байнаа тэр хүмүүс чинь .
    • DOX-toi tsus zarna shuu! 2017-12-02 13:29:31
      DOX-toi tsus zarna. 5 gram n $500, 10 gram $1000. Id haldvartai ueiin tsus bol iluu unetei. HALDVAR UNDURTEI TSUS 5 GRAM N' $5000, 10 GRAM N $15000. AVAARAI.
  • иргэн 2017-12-01 12:10:33
    250 дахь нь ч тусгай шагналтай байхдаа