З.Нарантуяа: Манай улс 26 тэрбум ам.долларын гадаад өртэй

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Монгол Улсын Гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын мэдэлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Эдийн засгийн гадаад харилцаа хэр харилцаа үр ашигтай байна вэ? Эдийн засгийнхаа аль салбарыг тэргүүлэх салбар болгон авч үзэж байна вэ? Гадаад өр өсөж байгаа. Манай улс 26 тэрбум ам.долларын гадаад өртэй. Энэ нь таны бодлоор үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн тоо мөн үү?

 Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Манайх хоёр хөрштэйгээ хөрөнгө оруулалт, гадаадад худалдаа түлхүү явагдаж байгаа. Бусад орнуудтай гадаад худалдааны чиглэл түлхүү явагдаж байна. Манайх 2016 онд эдийн засгийн бодлогын алдаа гаргасан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар  бусад орнуудаас 5.5 сая ам.долларын санхүүжилт аваад байна. Өнөөгийн Монгол Улсын хувьд хоёр хөрш болон гуравдагч орнуудтай эдийн засгаар тэгш харилцаж байна. Цаашдаа бодлогын алдаа гаргахгүйгээр зээлийг биш хөрөнгө оруулалтыг түлхүү барьж ажиллах хэрэгтэй.

Зээлээ бууруулахад анхаарч ажиллаж байна. Эрдэнэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд өндөр байхаар харагдаж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх хандлага байгаа. Өрийн хэмжээ ДНБ-ний 75 хувьд байна. Төсвийн сахилга батыг хангах чиглэлээр 2018 онд сайн хангасан.  2018 онд өр хүндрэл учруулаад байхгүй гэж үзэж байгаа. Тиймээс 2018 он шийдвэрлэх жил байгаа.

ГХ-ны сайд Д.Цогтбаатар: Гадаад бодлогоо харилцан ашигтай байлгах зарчим барьж байгаа. Гадаад худалдаа энэ жил нэмэх баланстай байгаа. Орон орноор нь хувааж үзвэл хойд хөршид хасах, өмнөх хөршид нэмэх баланстай байна. Бодлогоо тэнцвэржүүлэх тал дээр аль болох зах зээлээ төрөлжүүлэх бодлого барьж байна.

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bid eereer setgej amidrah chag irsen bis 2017-12-02 16:02:07
    Hezeech ene ernees salahgyi ee!!hamgiin gol ni manaih Dipolt zarlaj Amerik OYBS-aas zaigaan barij eersdiinhee ahyitai nozoldoj eereer sinechlen amidrah saardlag...
  • zochin 2017-12-02 10:36:07
    Өр монголын бахархал юм уу
  • зочин 2017-12-02 07:58:43
    энэ Өрийг Хэн тавьсан тэд л Хувааж идсэн шүү дээ,
  • Зочин 2017-12-02 07:12:41
    Энэ их өрний ихэнхийг нь луйвардаж аваад офшорт нуучихсан байгаа даа.
  • Өвгөн 2017-12-02 06:39:24
    Энэ түшээ өрөөр ард түмнээ айлгаад байна уу, ингээд бид өр тавьдаг юм та нар төл гээд байна уу, баабарын хэлдгээр зохиц/хороондоо атаман байсан биз дээ, ийм хүн...
  • Зо 2017-12-02 03:50:51
    Төр засгийн зээлсэн өр нь 6,2 т.б бусад нь хувийн хэвшил юундаа айгаад байгаа хувийн хэвшил төлөх л хэрэгтэй бид мөн банкны зээлээ цаг цагт нь төлдөг шүү дээ
  • $$$ 2017-12-01 17:47:25
    naad oriig chini Su.Batbold, Bayr, Saihanbileg,Bayrzogt,Badamjunai,Zogtbaatar+ 30 ger buliin dans bolon Offshoroos olhon tolood zaana ni heden arwan jiliin nooz...
  • dorj 2017-12-01 15:27:21
    Offshor dansand Mongol ylsiin ed baylgiin möngö gej ix xemjeenii dollor bii shvv dee vvgeer l ter öriig darchix nowchnyydiin möngö bish ard tvmniix
  • АН зайл 2017-12-01 13:29:36
    Эсгий хийх газар нохой хэрэггүй, Монгол улсад АН хэрэггүй. Чи АН-ын хүн учир далд ор
  • Бааскаа 2017-12-01 12:50:25
    Зүгээр, зүгээр, наад 26 тэрбум доллар бол зүгээр л нохойн баас. Манайхан оффшорт хэдэн зуун тэрбум доллартай. Зи ах хэлсэн юм.
  • иргэн 2017-12-01 12:08:08
    пгоо гэж юу гэсэн уг вэ арай п гоо гэсэн уг биш биз дээ