Ихэнх нутгаар хүйтэн, жавартай байна
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж ихэнх нутгаар хүйтэн, жавартай байна. 

2017 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар  бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газар болон Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна. 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-12-04 10:48:01
    хуучны цагийг бодвол агаарын хэм намраараа байгаа шүү дээ. өдийд өдөртөө 25 с их хүйтэрч байгааг хэвийн гэж тоодоггүй байлаа.
    122.201.31.157
    Мэдэгдсэн Хариулах