Хөрөнгө оруулалтын банк байгуулах асуудлыг ҮАБЗ дээр ярих уу

Энэ оны эхнээс яригдаж, олны анхаарлыг татаж ирсэн хуулийн төсөл бол Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг төсөл юм. Хаврын чуулганаар хэлэлцэж байсан хуулийн төсөл одоогоор түр “архивлагдаад” буй билээ. Тэгвэл парламент тун удахгүй хуулийн төсөлд салхи оруулахаар төлөвлөжээ.

Хөрөнгө оруулалтын банк буюу Investment Bank нь хэдийгээр “хөрөнгө оруулалтын” гэх тодотголтой ч ихэнх тохиолдолд өөрийн мөнгөөр биш бусдын мөнгийг аливаа төсөл, хэлцэлд татан оруулж энэ процессыг удирдан зохион байгуулах улмаар энэ үйлчилгээнээсээ төлбөр авах мөн элдэв төрлийн санхүүгийн хэрэгслүүдийг анхдагч болон хоёрдогч  зах зээлд худалдах, арилжих, зуучлах энэ замаар бусдын хөрөнгийг өсгөж өгөх гэсэн үндсэн үйл ажиллагаануудаас ашиг олдог байгууллага гэнэ.

Гадаадын банкны салбар орж ирснээр банк хоорондын өрсөлдөөн нэмэгдэж, үр дүнд нь дотоодын банкууд шигшигдэх болно хэмээн байр суурь илэрхийлэх эдийн засагчид олон байгаа юм. Төв банкны зүгээс ирэх жилүүдэд банкны салбарт өөрчлөлт шинэчлэлт хийнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу  арав гаруй хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эдгээрээс эхний ээлжид хэлэлцэгдэх хуулийн төслүүд парламентаар хэлэлцэгдэж байгаа. Мөн шинэчлэл өөрчлөлтийн хүрээнд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл яригдах нь мэдээж.

УИХ-ын 20 гаруй гишүүд санаачилсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд дотоодын банкуудын хүрч ажиллаж чаддаггүй томоохон төслийг санхүүжүүлнэ хэмээн тусгасан байгаа юм. Мөн банкны хоорондын зах дээр ажиллаж болно гэдгийг ч дуулгасан. Ингэснээр манай арилжааны банкуудын том хэмжээний хямд эх үүсвэр татах боломж бүрдэнэ гэдгийг мэдэгдээд байгаа билээ.

Тэгвэл яг энэ асуудалтай зэрэгцэн өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гадаадын банк, санхүүгийн байгууллагыг Монголд оруулж ирэхээр бол ҮАБЗ дээр ярина. Онцгой анхаарах ёстой шүү. Үүний цаана юу байгаа вэ гэхээр ерөөсөө Монгол Улсын газрыг барьцаалах эрхийг л олж авч байгаа юм. Монгол Улсын ашигт малтмалыг барьцаалах эрхийг олж авч байгаа юм. Өнөөдөр гаднын хөрөнгө оруулалт давамгайлсан аж ахуйн нэгжүүд, банк, санхүүгийн байгууллага Монгол Улсын газрыг барьцаалах эрх байхгүй. Ашигт малтмалын лицензийг барьцаалах эрх байхгүй.  Эхлээд тэд барьцаална. Дараа нь аж ахуйн нэгж, иргэд барьцааны зээлээ төлж чадахгүй болно. Тэгээд барьцаалагдсан газар тэр байгууллага, тэр талын өмч болж хувирна. Цааш наашаа зарагдана. Ингээд Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын асуудал, санхүү, эдийн засгийн бие даасан байдлын асуудалд онцгой хохирол учрах боломж байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлж байсан.

Тэгэхээр Хөрөнгө оруулалтын банк байгуулах асуудал эхний ээлжид ҮАБЗ-ийн хэмжээнд яригдах шаардлага байгаа эсэх нь анхаарал татаж байна.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч 2017-12-10 10:37:52
    Хуулиндаа газар барьцаалж зээл олгохгүй гээд л заачихна биз, юу гээд худлаа яриад байгаа юм бэ, өнөөдөр хойд солонгос монгол 2 т л гадаадын банк байхгүй
    27.123.212.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ХОСБанк 2017-12-06 03:52:20
    Ийм хачин жужиг тоглоомоо улс терчид баячууд болиод егеесэй. Байсаныгаа нурааж хаяаад дахиад байгуулахуу яахуу гээд сууж болох уу??? Хогын шаар их мэдэгчууд.
    66.181.180.156
    Мэдэгдсэн Хариулах