Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагт: НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт эхлэнэ. Хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв батлана.

10:00 цагт: СУИС-ийн I байр, Оюутан театрт МУГЖ, СУИС-ийн Хүндэт профессор, Монголын бий биелгээний дэг сургалтыг үндэслэгч Дунжаагийн НАНЖИД-ын «Бүжгийн урлагт 70 жил» хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд «Монгол бүжгийн сургалт-намба, дэг зохиомж» номын нээлт, «Дунжаагийн Нанжид судлал» Эрдэм шинжилгээний хурал болно.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд GSP+ гэрээний хүрээнд Европын Холбооны улсуудад хөнгөлөлттэй нөхцлөөр бараа бүтээгдэхүүнээ экспортоор гаргах ажил олгогч эздэд зориулсан гарын авлагыг Европын холбооны санхүүжилтээр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран боловсруулан гаргажээ. Энэ талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллагын “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё төсөл”ийн дэмжлэгтэйгээр “Сэтгэц оношилгоо-сэтгэлзүйн төв” ТББ болон Сэтгэл судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдэд зориулсан сургалтыг “Рамада” зочид буудлын сургалтын танхимд зохион байгуулна. Утас: 99881249

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.