ИХ ДУУЛГА: Жүдочид хоёрдугаар байрт шалгарлаа
Японы Токио хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсаас 16 жүдоч зодоглосноос дөрөв нь медаль хүртлээ.

Тодруулбал, тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг-д М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -60кг-д Д.Амартүвшин нар мөнгөн медаль хүртсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн -81кг-д О.Ууганбаатар алт, Н.Дагвасүрэн хүрэл медаль тус тус хүртжээ.

О.Ууганбаатар финалын барилдаанд БНСУ-ын Лээ Сун Хог хоёр минутанд цэвэр ялснаар “Их дуулга”-д түрүүлсэн бол Н.Дагвасүрэн хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалын Э.Анриг нэмэлт цагт торгуулиар ялж, медалийн тавцанд зогсов.



Ийнхүү Токиогийн “Их дуулга” тэмцээнээс манай бөхчүүд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр хоёрдугаар байрт бичигдлээ.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-12-04 09:54:44
    япончууд өөрсдөө авчихдаг юм байна даа бусад нь хол байна аа хол байна
  • Зочин 2017-12-04 08:33:43
    Гайхалтай байсан. Одоо нохой дуу их ойрхон байна шүү. 81-ийнхэнд. Улам их амжилтыг хүсье...
  • Mongol er 2017-12-04 08:20:20
    Good news. Ta nar shuu !!!
  • Зочин  2017-12-04 03:14:00
    Монгол гэдэг нэр ертенцийн чихэнд Онц залуучууд аа .Баяр хургэе! Цаашид улам их амжилт гаргаарай.