Дөрвөн байршилд агаар МАШ ИХ бохирдолтой байна
Агаарын чанарын албанаас гаргасан мэдээллээр өнөөдөр өглөөний байдлаар Толгойт, МҮОНРТ, Амгалан, Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 501-ээс дээш буюу маш их бохирдолтой байна. Харин Нисэх, Бөхийн өргөө, Монгол газар орчимд их бохирдолтой байгаа бол Баруун дөрвөн зам орчимд дунд зэргийн бохирдолтой гэж гарчээ.


Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй.

Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай юм. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-12-05 05:13:53
    өөрөө тамхи татсан юм шиг л аманд утаа амтагдаж байна. яанаа чимээгүй хордсоор байх уу
  • zochin 2017-12-04 08:47:26
    Энэнээс өөр байх юм гэж үү
  • Бат 2017-12-04 05:02:57
    Одоо төр төмөр нүүрээ харуулж өрхийн яндангаас эсвэл хотын хүн амаас татвар ав би төлнө төлөхгүй нь хөдөө нүү өөр гарц байхгүй
    • Бат 2017-12-04 05:54:44
      Одоо өрхийн яндангаас эсвэл хүн амнаас татвар ав би өгнөө татвар төлөхгүй нь хөдөө нүү өөр гарц байхгүй
  • Хотын иргэн 2017-12-04 03:33:51
    Цөөхөн хэдэн монголчуудыг яаж ингэж амьдруулж чадаж байнаа. Хэлэх ч үг олдохгүй байна
  • Иргэн 2017-12-04 03:13:42
    Амьдрах арга алга энэ хотод...
  • Зочин 2017-12-04 02:23:37
    Угаартаж үхлээ.Гэрээс гараад шууд огимоор болж байна лээ.