Г.Эрхэмбаяр аварга наадмаас хойш анх удаа зодоглов

"Эйр транс ХХК" үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр МБӨ-нд боллоо. Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба тэргүүтэй бөхчүүд зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Т.Баасанхүү үзүүрлэв.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяр, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай нар шалгарлаа.

Дөч шүргэж яваа Г.Эрхэмбаяр аварга бөхийн өргөөний барилдаануудад наадмаас хойш анх удаагаа өнөөдөр зодоглож, хорин хэдтэй залуустай эн тэнцүү өрсөлдөн их шөвөгт шалгарлаа. Зарим өндөр цолтнууд дор даваанд унав.

Завханы с.з Д.Батбаатар арслан Н.Батсуурийг, Завханы а.н Т.Дүгэрдорж гарьд Н.Ганбаатарыг, Архангайн а.н Б.Чинбат гарьд Ж.Бат-Эрдэнийг, Архангайн а.з Л.Отгонбаатар арслан Э.Оюунболдыг, Хөвсгөлийн а.а Б.Даваа-Очир заан Б.Пүрэвсайханыг тус тус орхиж, үзэгчдийг ихээр шуугиуллаа.

ТАВЫН ДАВАА
1. Г.ЭРХЭМБАЯР у.ав – Д.АНАР у.н
2. Б.ГОНЧИГДАМБА у.г -Л.ОТГОНБААТАР а.з
3. Б.БАТМӨНХ у.з – Б.ДАВАА-ОЧИР а.а
4. Н. ЖАРГАЛБАЯР у.з – Ш.ШИНЭБАЯР у.н
5. Б. СОРОНЗОНБОЛД у.з – Д.АМАРСАЙХАН у.н
6. Т. БААСАНХҮҮ у.х – М.БАДАРЧ у.х
7. Б. БАТ-ӨЛЗИЙ у.х – Ц.ОДБАЯР у.н
8. О. ХАНГАЙ у.х – Б.АМАРЗАЯА у.н 
Зургаагийн даваа
1. Г.ЭРХЭМБАЯР у.ав – Д.АМАРСАЙХАН у.н
2. Б.ГОНЧИГДАМБА у.г -Т.БААСАНХҮҮ у.х
3. Б.БАТМӨНХ у.з – О.ХАНГАЙ у.х 
4. Н. ЖАРГАЛБАЯР у.з – Б. БАТ-ӨЛЗИЙ у.х 
Долоогийн даваа
1.Г.ЭРХЭСБАЯР у.ав -Т.БААСАНХҮҮ у.х
2.Б.БАТ-ӨЛЗИЙ у.х – О.ХАНГАЙ у.х
Наймын даваа
1.Т.БААСАНХҮҮ у.х – Б.БАТ-ӨЛЗИЙ у.х




 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.