Оюуны спортын тамирчид дэлхийн аварга боллоо

Индонези улсын нийслэл Жакарта хотод энэ сарын 01-03-ны хооронд Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн боллоо. Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт оролцож 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57 медалийг нь хүртжээ. Ингэснээр манай тамирчид багийн дүнгээр 22531 оноогоор дэлхийд аваргаллаа. 

Насанд хүрэгчдийн ангилалд "Олон багц хөзөр" төрөлд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, "Нэр-зүс царай" болон “Зураг” төрөлд ОУ-ын Их Мастер В.Янжаа, өсвөр насанд "Түүхэн үйл явдал", "Хурдны хөзөр", “Хоёртын тоолол” болон “Олон багц хөзөр” төрлүүдэд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам нар дэлхийн долоон дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Мөн Олон Улсын Их Мастерын болзлыг Б.Намуун, С.Марал, Н.Намуундарь Д.Сайханбилэг Б.Ариунбилэг, М.Уянга нар хангаж цол хүртсэн бол Н.Мөнхшүр, Н.Энхшүр, В.Янжаа нар ОУ-ын Их Мастерын зэргээ ахиулжээ.


Ийнхүү манай тамирчид оюуны спортын 45 дахь тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 742 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

 

Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • далайхүү 2017-12-07 00:23:20
    ийм залуусын орыг сонгуульд гүйсэн 76 хулгайчийн хамаатан тойрон хүлээгчид эзэлнэ. ингээд монгол хөгждөггүй юм.
  • зочин 2017-12-04 13:18:21
    оюун ухааныг дээдэлдэг хүмүүс төрийн эрх барьж байвал эдгээр заууст хөдөлмөрий баатар,чингис хааны одон лав өгөх байх манай засаг төр юу өгөхийг нь харж л байя...
  • zochin 2017-12-04 11:05:04
    ene bagshnart hudulmuriing gavya, gavyat bagsh ntr uguuchdee!!!! hend ch hereggui garuudad munguur ni zardag bj . . .
  • Зочин 2017-12-04 07:18:35
    Дараа жилээс Хятад улсын нэрийн өмнөөс легионер болж хятад тугийг мандуулаарай. Маш их хэмжээний мөнгөөр тэтгэнэ. Улс орон чинь та нарыг хөсөр хаядаг.
    • Мөнхжаргал 2017-12-04 08:30:58
      Солиор. Хятадууд чинь сэргээшээс болж эрхээ хасуулчихсан.
      • Мөнхжаргал 2017-12-04 08:32:21
        Хүндийн өргөлтийн мэдээг сая уншиж байсан. Андуурчихаж. Монголын тамирчид Хятадад очвол хиймрь нь гундах байлгүй.
    • Зочин 2017-12-04 07:52:34
      Таны мэдрэл хэвийн үү
  • ZOCNIN  2017-12-04 06:15:05
    OYUNII ONDOR CNADWARTAI GERELT HYYHDYYD MONGOLIIG HOGJYYLNE . bagsh nar mash sain bna . bagsh nariig hohyylen demjijoron bair olgoh heregtei sanagdana . zalyy h...
  • Өвгөн 2017-12-04 05:52:57
    Мэхийн ёсолж, талархав, үүнийг боловр/яам нь яана гэж юу боддог бол, аль ч дээд, мөн шашны дээдэд чухаг л баймаар, зөвхөн энэ академид хамаарах уу ...
  • Зочин 2017-12-04 05:34:20
    Оюун ухаантнууд л монголыг хөгжүүлнэ. Энхболд дарга шиг шатар сонирхдог хүн хүлээж авч урам хайрлаарай.
  • Зочин 2017-12-04 05:21:01
    Иймэрхүү залуус хурдхан том болоод төр бариасай.Одоогийн хэд бол эргүү төлөг шиг идэж уухаас өөр юм мэдэхгүй.Сайн байна ,баяр хүргье.
  • Зочин 2017-12-04 04:13:14
    Энэ бол гайхамшиг юун жу-до
  • Уншигч 2017-12-04 04:08:50
    Гайхалтай амжилт гаргасан багийн хамт олонд баяр хүргэе. Улам их амжилт хүсье. Оюун ухаан, сэтгэх чадвар л Монголыг хөгжүүлнэ
  • Бат 2017-12-04 03:46:12
    Амжилт гаргасан дүү нартаа баярллаа эрүүл энх байж оюун ухаан тань улам цэлмэг байг ээ
  • иргэн 2017-12-04 03:12:01
    ийм амжилтыг бөхийн амжилтаас илүү үнэлж шалгнадаг болох хэрэгтэй дээ. тэгвэл МУ-г оюунлаг толгойтнууд нь ирээдүйд хөгжүүлэх болно.