Өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаан боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 2 жилд нэг удаа зохиогддог “Өсвөрийн хийлчдийн Олон улсын уралдаан” ЕБС-ын сонгодог хөгжим сонирхон тоглогч хүүхэд багачуудын дунд энэ сарын 2-ны өдөр зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.

Тус уралдаанд Монгол, Япон, Австрали ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудын нийт 85 авьяаслаг сурагчид оролцсоноос 23-р сургуулийн сурагч М.Мөрөн Гранпири шагналын эзэн болсон байна.
Бага насны ангилалд 1-р байранд Н.Урангоо /5настай/ шалгарсан бол Б.Насанжаргал /4настай/ 2-р байр, А.Энгүүн /7 настай /3-р байрыг тус тус эзэлжээ.
Дунд насны ангилалд 62-р сургуулийн сурагч С.Ундрам /10нас/ 1-р байр, Австрали Улсаас Кристиан Чоё /10нас/ 2-р байр, Б.Мишээл /10нас/ 3-р байрыг тус тус эзэлсэн байна.
Ахлах насны ангилалд 1-р байрыг Ён Сео Ли /14нас/, 2-р байрыг Э.Буянзаяа /14 нас/, 3-байрыг Г.Маргад /14 нас/ нэр тус тус эзэлжээ.
Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ж.Эрдэнэбат нар гардуулан өгсөн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.