М.Анхцэцэг Дэлхийн аваргын медальтан боллоо

АНУ-ын Анахайм хотод арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар  сарын 05-ны  өдрүүдэд хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна.

Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор эмэгтэйчүүдийн 75кг-д М.Анхцэцэг, 63 кг-д залуу тамирчин Г.Анужин, 90 кг-д Э.Билэгсайхан нар хүч үзэж буй юм.

Монголын тамирчдын салхийг хагалж эмэгтэйчүүдийн 63 кг-д Г.Анужин  огцом өргөлтөөр 87 кг, түлхэлттэй өргөлтөөр 106 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 193 кг-аар хэсэгтээ есдүгээр байр эзэлсэн.

Тэгвэл өнөөдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Анхцэцэг огцом өргөлтөөр хүрэл медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтийн төрөлд 107 кг-ыг өргөж, медалийн болзол хангасан юм.
 
Ингэснээр М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхлан Дэлхийн аваргын медальтан болсон тамирчин болж байна.


 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Боря 2017-12-05 11:16:30
    Эрүүл мэндээрээ дэнчин тавьж Эх орныхоо нэрийг өргөж яваа энэ муу охиныг өөдтэйхөн харж үзчих ухаантан бн энэ энэ улс оронд. Гүзээгээ чирсэн үмхий найраачдаа
  • Иргэн 2017-12-05 08:19:31
    Агуу Монгол охиноороо бахархаж байна
  • наранхүү дунлговь 2017-12-05 03:13:33
    морь амьтанд их мөнгө цацдаг үндэстэн монголоос өөр газар алга. Одоо нийтээрээ мөнгө цугуулаад өвлийн спортын ордон 50м б...
  • usaikhan 2017-12-04 11:33:24
    bayar khurgeye! olimpid sain beldej baigaad ...
  • varan 2017-12-04 10:55:14
    Баярлалаа дүүдээ. Хэрүүлийн бузар улс төрч гэсэн хулгайчуудаас сайн сайхан гордиод ч хэрэггүй. Спорт урлаг л монгол улс байдгийг дэлхийд сануулах юм.Амжилт.
  • Батбаяр 2017-12-04 10:34:15
    мундаг байна баяр хүргье
  • gemtlee sain ileersyyleerei?... 2017-12-04 10:11:59
    bayar hyrgye?anhchechegiig bainga demjdeg bilee!!
  • Зочин 2017-12-04 09:41:00
    Амжилт хүсч үнсье, дахиад амжилт гарга дахиад л үнсэнэ
  • иргэн 2017-12-04 08:57:39
    баяр хургэе хундийг ергелтийн туухэнд дэлхийн аваргын анхны медальтан гэж бичигдлээ цаашид дэлхий олимпийн аварга болохыг хусье
  • Rrdene 2017-12-04 08:52:27
    Мундаг шүү. Амжилт хүсьe
  • сайн байна 2017-12-04 08:52:21
    Баяр хүргье,
  • Mongol er 2017-12-04 08:20:40
    Good news. Ta nar shuu !!!
  • Иргэн 2017-12-04 08:09:31
    За одоо тэгээд 570, 3 өрөө байр эд нараа өгнө биздээ? Төр засгийнхаан!!!!!!!!!!!!! Ялгаварлахгүй шүү тэр шагнал урамшуулалаа!
  • zochin 2017-12-04 08:04:45
    baharhaj baina, mundag baina shuu.
  • Зочин 2017-12-04 07:55:10
    Эмэгтэйчүүд нь хүч чадалтай болж дээ. Эрэгтэйчүүд нь харж суугаад архиа ууж эртний түүхээ ярьсаар бас болоогүй хэн нэгийг муулж