МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудын тойм...

08:30 цагт:
“МОНГОЛ УЛС: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” үндэсний семинар Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд болно.
 
09:00 цагт: “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт эрчимжүүлсэн сургалт, семинар Чингис хаан зочид буудлын "Хаан танхим"-д болно.

10:20 цагт: Архивын ерөнхий газраас Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

11:00 цагт: Ашигт малтмал газрын тосны 2 дугаар байранд / Драгоны ар талд, хуучнаар Газрын тосны газрын байранд/ Канад улсын Мерит, Сесмим төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдаж буй Сургалтын танхимын нээлт болно.
 
11:00 цагт: Хан-Уул дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аливаа гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс хүүхэд бүр өөрийгөө болон эргэн тойронд байх хүмүүсийг хамгаалж чадах мэдлэг мэдээлэлтэй байхад зориулж “Сурагчийн аюулгүй байдал” асуулт хариултын тэмцээнийг 3 үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эцсийн шатны шалгаруулалт The Corporate Convention Centre-т болно.

11:00 цагт: Монгол Улсад БЗДХ, ХДХВ-ийн тохиолдол залуужиж байна. Залуучуудад буруу өгөх биш асуудлыг шийдвэрлэх арга замыг нээн илрүүлэх, бодлогын түвшинд хэрхэн ажиллах талаар Залуучуудын Үе тэнгийн боловсролын Үндэсний Сүлжээнээс мэргэжлийн байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ. Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд 

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Улсын дээд шүүхээс гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж байна.

15:00 цагт: Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал Үндэсний урлагийн их театрт болно.

18:00 цагт: Бест Вестэрн Туушингийн Соёмбо танхимд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжтэй хөгжил" хэлэлцүүлэг болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.