ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өвөлжилт хүнд байгаа зарим аймгуудад ажиллав /фото/
 

2017.12.02 - 2017.12.03 

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулсан "Шуурхай штаб" мөн ХНХ-ын сайд С.Чинзоригийн хамт  Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Бүрд,  Баян-Өндөр, Сант сум,  Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай суманд ажиллалаа. 

Өвөрхангай аймгийн Бүрд сум

Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчдын төлөөлөлтэй уулзлаа.  Өвлийг өнтэй давахад малчдын хувийн бэлтгэл чухал байна. 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг , Өвөрхангай аймгийн Бүрд сумын засаг дарга Г.Баярмөнх 

Булган аймгийн Рашаант сум

Булган аймгийн Рашаант суманд 541 өрхийн 207310 толгой мал өвөлжинө. Сумын хэмжээнд 75 өрхийн 24309 мал отроор өвөлжиж байна. Өвөлжилт хүндэрч, онцгойлон анхаарах шаардлагатай 4 багийн 92 малчин өрх байна. Өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд 2017 оны 11-р сарын байдлаар 30998 бог, 4002 бод мал нядалж, зах зээлд борлуулсан арга хэмжээ авчээ. 

Булган аймгийн Рашаант сумын засаг дарга Б.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын тасгийн дарга Ч.Амгалан 

 

Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр, Сант сум

Улсын хэмжээнд хамгийн олон малтай Өвөрхангай аймгийн хувьд 7-8 сум зудын байдалтай, аймгийн хэмжээнд 5 сая 800 орчим толгой мал өвөлжих юм байна. Бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн. Өвөрхангай аймгийн хэмжээнд 1 сая 100 орчим мянган мал отор нүүдлээр өвөлжиж байна. 

Оторлож буй малчдын төлөөлөл...

Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн малчин Д.Мөнхсайханы гомдлын дагуу оторлож байгаа малчдад  төлбөрийн дарамт үзүүлэхгүй байхыг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, сумын засаг дарга нарт үүрэгдлээ. 

 

Бүрд сумын малчин Н.Мөнхбатын отрын гэрт очлоо

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ХНХ-ын сайд С.Чинзориг, гэрийн эзэгтэй, малчин  Р.Хоролсүрэн 

Сумын хошой аварга малчин Н.Мөнхбат биднийг очиход отроор явсан эзгүй байлаа.  Н.Мөнхбатынх адуу 90, үхэр 40, хонь 780, ямаа 100 нийт 1020 малтай өвөлжиж байна. Өвөлжөө, хаваржааны байр, саравчтай, худагтай гээд хувийн  өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасан байлаа. 

2016 онд  мал аж ахуйн үйлдвэрлэлээс нийт  63.0 сая төгрөгийн орлого олсон хэмээн гэрийн эзэгтэй, малчин  Р.Хоролсүрэн хуучилсан. 

Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд өвөлжилт хүнд байна 

Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 4-р багийн малчин Ц.Лувсангомбын өвөлжөө...

Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 4-р багийн малчин Ц.Лувсангомбо, бага хүү Жадамбынхаа хамт өвөлжиж байна.  500 гаруй малтай, адуугаа отроор явуулжээ. 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, сумын засаг дарга нарт малаа оторлуулж байгаа малчдад үзүүлэх эмнэлэг, хэв журмын үйлчилгээг сайжруулах, шуурхай ажиллах чиглэл өглөө.  

 

Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай сум

Дундговь аймгийн хувьд 4 сая орчим толгой мал өвөлжинө. Аймгийн хэмжээнд 40 хувь бэлчээрийн нөөцтэй, 30 хувьд нь бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн байдалтай байна. Дундговь аймгийн малчдын хувьд энэ жилдээ аймаг дотроо отор нүүдэл хийгээд, гадагш явхааргүй өвөлжих боломжтой. Аймаг өвс тэжээлийн аюулгүйн нөөцөө 100 хувь бүрдүүлсэн ч өвөлжилт хүндэрвэл хүрэхгүй байх эрсдэлтэй тухай аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • SSS 2017-12-05 06:14:06
    30кг мах гардаггүй хоньтой 200кг мах гардаггүй үхэртэй хэдэн сая өвчтэй малтай хэдэн мянган ямар татвар төлдөггүй мянгат малчин дандаа гуйлга гуйна төр дандаа т...
  •  2017-12-05 02:46:43
    энэ хог тэнд очиж дэмий сайхан амьтан болж олон амьтаны цагийг үрж байхаар хэдэн боодол өвс үүрээд очсон бол дээр юм. энэ хойгуур хичнээн амьтан гарын үсгийг нь...