Хөгжмийн хүрээлэн 45 дахь жилтэйгээ золголоо
1972 онд Соёлын яамнаас Улсын Филармони байгуулж концертын байгууллагуудыг төвлөрүүлэх шийдвэр гарч байжээ. Тэр цагаас хойш хөгжмийн их хүрээлэн хүрээгээ тэлсээр өдгөө Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, БаянМонгол жазз найрал хөгжим, Улсын Филармонийн гоцлол дуучид, захиргаа удирдлагын ажилчдаас бүрдсэн их айл энэ жил 45 дахь жилтэйгээ золгож байна.

Ойн хүрээнд “Монгол Улсын Филармони- 45” баярын концертыг 12-р сарын 15-нд Соёлын төв өргөөний тайз наа тоглох гэж байна.

Тоглолтод Улсын Филармонийн нийт уран бүтээлчид оролцохоос гадна урилагаар ДБЭТ-ын гоцлол дуучин С. Мөнгөнцэцэг/МУГЖ/ С. Мөнгөнцэцг /СТА/ Б. Энхнаран, Никитон хамтлагийн дуучин Б. Батчулуун /МУУГЗ/, Номин талст хамтлагийн дуучин Т. Дэлгэрмөрөн /СТА/ нар оролцоно.



Тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн тасалбарын касс онлайн худалдааны https://www.ticket.mn/event/date/833/ сайтаар худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mglphilharmonic.mn сайтаас болон 7011-8012, 8800-4849, 9919-6623 дугаараас тодруулна уу.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.