Манай хөлбөмбөгчид Индонезийн эсрэг хүчтэй өрсөлдөөн үзүүллээ

Эдгээр өдрүүдэд Индонез улсад “ACEH WORLD SOLIDARITY” тэмцээн болж байна. Тус тэмцээнд оролцож буй Монголын үндэсний шигшээ баг өнөөдөр хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Индонезийн багтай хийлээ.

Тоглолтын өмнө усархаг аадар бороо орсны улмаас талбай бүхэлдээ шаварт автаж, маш хүнд нөхцөлд тоглолт өрнөсөн. Талбайн 25 минутын дотор хоёр гоолыг оруулан тэргүүлээд байсан бол манай шигшээ багаас М.Төгөлдөр 38 дахь минутад торгуулийн цохилтоос тоог ойртуулав. Гэхдээ Индонезийн баг эхний хагсын сүүлчийн минутад 11 метрийн торгуулийн цохилтоос нэг гоол оруулж нэгдүгээр үе 1:3-аар эрсэг багийн давамгайлал дор өндөрлөлөө.

Дэлхийн чансааны 154-д эрэмбэлэгддэг Индонезийн талбайд “Талын хөх чононууд” хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэн үр дүнг ойртуулахын тулд тэмцэж байлаа. Түүнийхээ үр дүнд дахин 11 метрийн торгуулийн цохилтын эрх авч М.Төгөлдөр хоёр дахь гоолоо оруулсан юм. Гэвч үлдсэн хугацаанд манай баг тоог тэнцүүлж чадсангүй тоглолт 2:3-аар Индонезийн багийн хожлоор өндөрлөлөө.

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын үндэсний шигшээ баг тэмцээний сүүлийн тоглолтоо маргааш 21:00 цагаас Бруней улсын багтай хийнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.