”МонПасс СА” компаниас сэрэмжлэгтүн
Сүүлийн үед  хувийн компани Төрийн байгууллагын нэрийг барин бизнес хийж, завшиж байгаа  үйл явц газар авч байна.  Үүний нэг нь тоон гарын үсэг олгодог гэх  "МонПасс СА” компани юм. Тус компани бол тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Нэг үгээр тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч "МонПасс СА” компаниар дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд тоон гарын үсгийн гэрчилгээ олгодог юм.

Үр дүнд нь  бүх төрлийн гэрээ хэлцэл, тайлан, албан хэрэг хөтлөлт, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг цахимаар үйлдэх, хүлээн авах боломж бүрдэнэ. Цаасан баримт бичгийн хэрэглээг багасгаж, цаг хугацаа, зардал хэмнэх, бүтээмж нэмэгдэж, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, улмаар авлигыг бууруулах чухал хүчин зүйл гэж үздэг.

Гэвч "МонПасс СА” гэх компани өөрийн тусгай зөвшөөрлийг ашиглан мянга мянган ААН-үүдэд ашиглагдахгүй гэрчилгээ жилийн эрх борлуулахаар жил гаруйн нүүр үзэж байна. Тодруулбал, "МонПасс СА” компани нь нийгмийн даатгалын тайланг цахимаар авч эхлэх сургаар нийгмийн даатгалын газрын тухайн үеийн удирдлагуудын нэр барин ААН-үүдэд тоон гарын үсэг олгох гэрчилгээ, нэг жилийн эрхийн шахсан байгаа юм. ААН-үүд нийгмийн даатгалын  тайлан мэдээллийг цахимаар өгч, тоон гарын үсгээр баталгаажуулахын тулд  "МонПасс СА” компаниас тоон гарын үсгийн электрон төхөөрөмжийг 40.000 төгрөгөөр, тоон гарын үсгийг гэрчилгээ бүхий нэг жилийн эрхийг 88.000 төгрөгөөр худалдан авсан байгаа юм.  Ингэхдээ дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудад ААН-үүдэд энэ шахааг хийхийг “үүрэгдсэн” гэж байгаа.  ААН-үүд ч идэвхтэйгээр тоон гарын үсгийн төхөөрөмж, эрхийг худалдан авсан байна. Гэвч тухайн төхөөрөмж болон нэг жилийн эрх өнөөдрийг хүртэл ашиглагдаагүй байгаад "МонПасс СА” компани ямар нэг тайлбар өгөөгүй юм. НДЕГ-аас дээрх үйл явцтай холбоотой асуудлаар тодруулахад “Манайх МОНПАСС  СА гэх компанитай гэрээ хэлцлийн төвшинд ямар нэгэн үйл ажиллагаа хийгдээгүй. Тухайн төхөөрөмж, нэг жилийн эрхийг худалдан авсан ААН-үүд гомдол гаргасан бол тухайн харъяа дүүргийн нийгмийн даатгалын газарт хандан шийдвэрлэнэ” гэлээ.

Тэгэхээр НДЕГ-аас хамааралгүйгээр ААН-үүдэд шахаа хийсэн "МонПасс СА” компани хуулийн өмнө хариуцлага хүлээх болж байна. Нэг үгээр тэд ашиглагдахгүй гэрчилгээ, эрх зарсан мөнгөө ААН-үүдэд буцаан олгох ёстой юм. Үүнийг хууль хяналтынхан анхааралдаа авахгүй бол “амташсан хэрээ 13 эргэнэ” гэдэг шиг бас нэгэн төрийн байгууллагад шахаагаа хийхээр зэхэж байгааг сануулахад илүүдэхгүй биз.

Одоогоор "МонПасс СА” компани ААН-үүдэд хандан 50 хувийн урамшуулал зарласан гэж байгаа. Улмаар нэгэнт үйл ажиллагаа нь жигдэрч татварын тайлангаа цахимаар өгдөг ААН-үүдэд "МонПасс СА” компанийнхаа урамшууллаа сурталчлан гүйх болсон байна. Бүх л бүтэн НДЕГ-ын нэрийг барин ААН-үүдэд ашиглагдахгүй гэрчилгээ, эрх борлуулж чадсан тэд ийнхүү ТЕГ нэрийг барин үйл ажиллагаа явуулахаар зэхсэн бололтой.
 
П.ГОО
Оллоо.мн  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Batnasan 2017-12-07 12:30:35
    төрийн бодлого, цахим гарын үсгийн хуулийн хэрэгжилтийг ингэж илт эсэргүүцээд, нэг нөхрийн захилгаар ийм тэнэг гүтгэлэг бичээд сууж байдаг сайт байх ч гэждээ
  • Татвар 2017-12-06 06:09:38
    Татварын тайланг монпассын тоон гарын үсэггүйгээр нэг хэсэгтээ өгч болно. Яагаад гэвэл түр хугацаанд хуучин болон шинэ хослуулж явах юм бн лээ.
    • Buun chiregdel 2017-12-07 01:53:34
      Toon Gariin usgee avahadaa 1 udriin ajil bolno do. Programm PC deer yag virus shig bainga aldaa tai ajillana tugs bish.
  • тайлбарлаад өгөөрэй 2017-12-06 03:03:05
    Юу ч ойлгосонгүй, тоон гарын үсэг төхөөрөмж, гэрчилгээгээр яадаг юм болоо? Эрх гэж дээ, татвараас үнэгүй л өгсөн, тэрэнгээр нь тайлангаа илгээж болдог л биз дээ...