Хэнтий аймагт шүлхий гарч, хорио цээр тогтоолоо

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шүлхий өвчин гарчээ. Тодруулбал, тус сумын Хужхан багийн “Бүдүүний-Ам” гэдэг газарт  малчин Б-гийн хоёр үхэрт 11.29-ний өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч,  өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 12.04-ний өдрийн  хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогджээ.

Иймд тус сумын Засаг даргын захирамжаар арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Мөн өвчилсөн 69 бод малыг устгаж, 3900 бог мал вакцинжуулж, 1200 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Голомтын бүсэд 13 айл өрхийн 683 бод, 9362 бог, нийт 10045 мал байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-12-06 04:13:01
    Мал эмнэлгийн улсын системээ сэргээгээчээ мал хувьд байгаа нь үнэн гэхдээ малын хөлийн татвар ав түүгээрээ санхүүжүүл
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах