“Хүүгүй ломбард” энэ сарын 7-нд нээлтээ хийнэ
Хар багын найзуудын нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан энэхүү киноны гол дүрд “Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, залуу жүжигчин Э.Мөнхсоёл нар тоглосон юм.

Мөн гол дүрийн хоёр эрэгтэй жүжигчин хамтарч киноныхоо дуу болох “Кекс идье” дууг дуулсан нь цахим ертөнцийг байлдан дагуулсаар байна.

Түүнээс гадна “Хүүгүй ломбард” кинонд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, СТА Б.Баатархүү, Ш.Алтанцэцэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Г.Чулуунцэцэг, “ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Б.Даваажав буюу Байлаа, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Р.Адьяа нар тоглосон юм.

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus