Нийт нутгийн 40 гаруй хувьд зудын эрсдэл их гарчээ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зургийг гаргажээ. Зургийг гаргахдаа өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц,  цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашигласан байна.

Өнгөрсөн зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байгаа аж.

Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цастай, Увс, Завхан, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, нягт нь 0,10-0,28 г/см3 байна. Харин Баян-Өлгийн Даян/Сагсай/, Увсын Малчин, Баруунтуруун, Хяргас, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй, Тэс, Эрдэнэхайрхан, Архангайн Хашаат, Өвөрхангайн Есөнзүйл, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Баян, Бүрэн, Цээл, Дэлгэрхаан, Улаанбаатарын Налайх/Тэрэлж/ Хэнтийн Дархан, Өндөрхаан, Мөрөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,31 г/см3, Завханы Сонгино, Өвөрхангайн Бүрд, Булганы Могод, Гурванбулаг,  Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Төвийн Лүн, Баян-Өнжүүлд 21-45 см зузаан, 0,12-0,36 г/см3 нягт цастай байгаа аж.

Энэ намар нойтон цас орж, зарим газраар борооны дараа орсон, өдөртөө гэсэж шөнөдөө хөлдсөнөөс болж ихэнх нутагт цасны нягт ихтэй байгаагаас бэлчээр мөстөх, зам харгуйд хальтиргаа гулгаа үүсчээ.

Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн  40 гаруй хувьд их (18% нэн их, 24% их),  20 гаруй хувьд (23%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарсан байна.

Тодруулбал, 11 аймагт буюу Увсын зүүн тал, Завханы баруун хагас, Баянхонгорын зүүн хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн залгаа нутаг, Булганы өмнөд хагас, Орхон аймаг, Төв аймгийн баруун хагас болон зүүн өмнөд хэсэг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун болон зүүн хэсгээр хамгийн их эрсдэлтэй гарчээ.

Мөн Ховд, Говь-Алтайн хойд, Архангайн баруун хойд, Баянхонгор, Сүхбаатарын төв хэсэг, Өмнөговь, Дорнодын зарим сумдын нутгаар их эрсдэлтэй байна.

Иймээс зудын нөхцөл байдал үүсээд байгаа дээрх аймаг, сумдыг эхний ээлжинд анхаарах, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах шаардлагатайг албаныхан онцоллоо.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-12-06 23:45:13
    Энэ зургийг сайн хар хужаа мотоцклтэй хоньчин энэ нь эргээд зудын эрсдэл энэ хүн 40 хүрээд хөлгүй болно одоо чмгөө царцаана
  • Hudal 2017-12-06 06:36:48
    Hudlaa shaagaad baigaach zavhan hovsgol 2 yamar ch tsasgvi har baina.
  • иргэн 2017-12-06 04:57:40
    дундговьд цас байхгуй ээ битгий худлаа яриад бай