Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Олон улсын валютын сангийн шаардлагаар Монгол Улсын хуулиудыг зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Монгол Улсын Хөгжлийн банк болон Төрийн банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон арилжааны зээлийг нэмэн хамруулж, нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 14.3 хувьд хүргэсэн байна. Анхаарч авч үзэх ёстой олон асуудал 2018 оны төсөвт туссан. Төсвийн зарлагыг танаж, алдагдлыг арилгах арга хэмжээг Улсын Их Хурал авч хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 100 тэрбум төгрөгийг хуримтлал болгох, 12 дугаар зүйлд заасан 408,744.3 сая төгрөгийг хуримтлалд нь үлдээх, 13 дугаар зүйлд заасан 2,583,181.9 сая төгрөгийн өрийг улсын өр дээр нэмэхгүй байх зэрэг бодитой олон үр дүнд шууд хүрэхээр байгаа юм. Тиймээс төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатайг Улсын Их Хуралд сануулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьсан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хоригийг хүлээн авахаас татгалзлаа.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-12-06 16:06:13
    Olon huneer turuu barij ingej ayglaj baigaa ny ard tumnii durguig hurgehees gadna eersdiigee burmusun bulshilj baigaagaa ertnees oilgoh heregtei !!
  • NJUTY 2017-12-06 13:35:43
    МАН хэт олонхиороо түрүү барьж ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй бол 2020оноос өмнө ч огцорч болзошгүй шүү сонгуулиар амалсан амлалтаа хэрэгжүүлээч
  • Зочин 2017-12-06 11:27:39
    МАН ч гоё шааж байнаа. Ёстой л нэг дургиж байнаа. 20 онд буруугаа бие биедээ чихээж шааж өгнөө. Харж байгаарай.
  • zochin 2017-12-06 08:24:41
    MAN davarsan tsairsan hulgaichuud ARD TUMENG ih doromjilj daapalj bnaa ODOO ingej davarch l bai nugel nudeere gaarh tsga irne bizdee uursdud bish ch ur huuhedbg...