Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэжээ
 "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улс хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын суурь 8 конвенцийг соёрхон баталж, дагаж мөрдөх үүргийг олон улсын өмнө хүлээсэн байдаг. 

Хүний үндсэн эрхүүдийн нэг нь болох хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагуудын үүрэг хариуцлага, оролцоо чухал болохыг уулзалтад оролцогчид онцолж байв. Түүнчлэн даяаршлын энэ эрин үед манай улс дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхаж, дэлхийн зах зээл, олон улсын худалдаа, өртгийн сүлжээнд нэгдэхийн тулд эдийн засаг, нийгэм, хүний эрхийн шаардлагыг биелүүлэх, үйлчилгээ, үйлдвэрлэлийн явцад хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрх, эрх чөлөөг хангах шаардлага тулгарч байна.

Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийн талаар судалгаа дүн шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, шаардагдах санхүүжилтийг хуваарилахад Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд нягт уялдаатай ажиллах, үндэсний хууль тогтоомждоо нэн даруй нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагатайг зөвлөлдөх уулзалтаар хөндөн хэлэлцлээ.

Уг уулзалтын дараа "Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар” судалгааны тайлангийн хэлэлцүүлгийг судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд болон төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулан зохион байгуулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.