ЕХ-ны улс руу нэвтрүүлж өгнө гэх зард хууртахгүй байхыг анхааруулав

Монгол иргэд Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Унгар улсын Засгийн газраас тус улсын аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачид, дүрвэгчдээс хамгаалах зорилгоор сүүлийн жилүүдэд хилийнхээ шугамын дагуу тор татан төмөр хашлага барьж, камер болон хүний биеийн дулааныг мэдэрдэг тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд нисдэг тэрэг болон нохойтой эргүүл тогтмол хяналт хийж, хил зөрчигчдийн эсрэг тууштай арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аж.

Иймд Европын Холбооны улс руу нэвтрүүлж өгнө, зуучилж өгнө гэх гэмт хэргийн шинжтэй зар, мэдээлэлд хууртахгүй байж, энэ төрлийн мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.