Малын 12 нэр төрлийн тэжээл, өвснөөс татвар авахгүй

Малын тэжээл, өвсийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлжээ. Энэ дагуу малын 12 нэр төрлийн тэжээл, өвснөөс татвар авахгүй юм.

Жагсаалтад тэжээлийн өвс, хөх тариа, арвай, овъёос, эрдэнэшиш, царгасны бутмал болон хорголж, царгаснаас бусад ургамлын болон багсармал хорголжин тэжээл, ясны гурил, шар айраг исгэх эсвэл дарсны нэрэлтээс гарсан хаягдал, шаар, үр тариа болон буурцагт ургамлыг шигших, тээрэмдэх эсвэл бусад боловсруулалт хийх үед гардаг хорголжилсон, хорголжоогүй хивэг, үртэс, бусад үлдэгдэл, шар буурцагны шахдас, малын бэлдмэл /тэжээвэр амьтны тэжээл ороогүй/ тэжээл багтжээ. 

Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жил зуншлага муу, гантай байсан учир 930 мянга орчим тонныг л бэлтгэжээ. Иймээс Засгийн засгаар малын тэжээл, өвсийг татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.