Төрийн тэргүүнээ алдаатай хоригоор төрийн ажлыг бүү чөдөрлө
Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийнхөө хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд  гурав дахь хоригоо тавилаа. Энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийн тухай хуульд өчигдөр хэсэгчлэн хориг тавьсан юм. Энэ бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хамаарал бүхий гурван дахь хориг юм. Гэхдээ энэ удаад Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн хориг алдаатай байгааг дээр дооргүй ярьж байна. Нэг үгээр Ерөнхийлөгчийн хориг тавьсан албан бичиг алдаатай байгааг олон нийт хурцаар шүүмжилж байна.
Ч.Хүрэлбаатар "Хоригт ОУВС-тай хамтарч байгаа хөтөлбөрийг буруутгасан зүйл бичсэн байсан. Түүний цаана манай улсад 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт өгөх донор  улсууд, байгууллагуудын нэр хүндэд халдаж байгаад санаа зовж байна" 

Ерөнхийлөгчийн тавьсан хоригт ямар алдаа байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгчийн хоригийг уншиж үзсэн. Хоригт хэд, хэдэн алдаа харагдаж байсан. Тухайлбал, улсын төсөв, нэгдсэн төсөв хоёрын агуулгыг нь ойлгоогүй, холиод бичсэн харагдаж байна. УИХ нэгдсэн төсөв биш зөвхөн улсын төсвийг баталдаг. Нэгдсэн төсөв бол улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сан зэрэг дөрвөн бүрэлдэхүүнээс бүрддэг. Орон нутгийн төсвийг аймгийн ИТХ баталдаг. Тэгэхээр хоригт бичихдээ өөрсдөдөө тааруулаад тоогоо сонгочихсон бололтой.Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд баталсан 2018 оны төсвийн алдагдлыг өнөөдрийг хүртэл ДНБ-ий 9,5 хувь гэж ойлгож байгаад үнэхээр харамсч байна. Төсөвт алдагдлыг ДНБ-ийн найман хувиас доошгүй байхаар тооцож, баталсан. Монгол Улс ОУВС-тай хамтарч 2017 оны дөрөвдүгээр сараас хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хоригт ОУВС-тай хамтарч байгаа хөтөлбөрийг буруутгасан зүйл бичсэн байсан. Түүний цаана манай улсад 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт өгөх донор  улсууд, байгууллагуудын нэр хүндэд халдаж байгаад санаа зовж байна. ОУВС-гаас хоригтой холбогдуулан бичиг Сангийн яаманд ирүүлсэн.  Энэ сарын 15-нд ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэхээ хэлэлцэнэ. Үүнээс өмнө хоригийн асуудлыг шийдвэрлэхгүй бол Захирлуудын зөвлөлийн хурал дахин хойшлох эрсдэл үүсч байгаа юм” хэмээжээ.
З.Энхболд “Хоригоо харсан чинь улсын гэдэг үгийг нэгдсэн гэж андуурсан байна. Хоёрдугаар хуудсан дээр 2.5 гэхийг 5.2 гээд хоёр тоог хооронд нь зөрүүлж бичсэн хоёр алдаа байна. Энэ алдааг гишүүд засаад уншаад явчихаарай гэж хүсч байна”

 Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор УИХ хэлэлцэх ёстой. Энэ дагуу Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хоригоо харсан чинь улсын гэдэг үгийг нэгдсэн гэж андуурсан байна. Хоёрдугаар хуудсан дээр 2.5 гэхийг 5.2 гээд хоёр тоог хооронд нь зөрүүлж бичсэн хоёр алдаа байна. Энэ алдааг гишүүд засаад уншаад явчихаарай гэж хүсч байна” гэсэн тайлбар өгөөд сууж байх юм.

Гэхдээ эрхэм Ерөнхийлөгч өө, Тамгын газрын дарга аа төрийн ажил явагдаж байгааг ойлгож байна уу? Ядаж УИХ нь төсвийг батлахдаа тухайн жилийн төсвийн тухай хуулийг баталдаг болохоос нэгдсэн төсөв гэж баталдаггүй гэдгийг та ажил хариуцсан хүмүүстэй ойлгуул.

 Үндэслэл муутай, алдаатай хориг тавьж төрийн ажилд чөдөр тушаа болох хэрэг байна уу. Үүний оронд та мэргэжлийн багийг ажиллуул. Ядаж алдаагүй албан бичиг боловсруулах хүмүүсийг дэргэдээ ав.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mergen 2017-12-09 00:57:28
    хариуцсан хүмүүстэй ойлгуул. uuniig khumuusdee oilguul. gej bichmeer
  • Zochin 2017-12-08 11:42:22
    Za muu hogiin Man iihan. Hutsan bez. Muu hulgai Hurelbaatar
  • Zochin 2017-12-08 11:15:44
    Erunkhiilugchuu surguuli tsetserleg barij yagaad boldoggui yam be. Ene zasgin gazar ta bugdin hiigeegui bugdig hiih gej oroldoj bna. Gerel gegeetei yamand buu s...
  • ShaxaaniiNyamk 2017-12-08 06:47:41
    60terbymiin nam yu ch xiij chadxgu
  • Увс хүн 2017-12-08 04:49:44
    Энэ Хүрэлбаатар гэгч Увс хүн ерөнхийлөгчийг буруутгахын тулд худлаа гүтгэж бичүүлжээ. Энэ монгол төрийн хамаг мөнгөний мэдлийг Увс хүмүүс атгаж байна сангийн яа...
    • Энэ чинь л монголын муухай 2017-12-08 05:16:28
      Яс үндэс ямар хамаа бна.хөлсний коммет бичигч ээ
  • ЗОЧИН 2017-12-08 02:16:50
    ЕТГДарга хэдэн тоогооч мэдэхгүй гарын үсэг зурсан бичгээч уншихгүй тэгээд бас том том дуугараад ёстой хөгийн амьтан энэ амьтаныг л зайлуулах хэрэгтэй.Ийм амьтан...
  •  2017-12-07 14:09:16
    Ерөнхийлөгч УИХ-ыг тараах хэрэгтэй
  • зочин 2017-12-07 12:54:17
    ТГ-ын дарга нь Ерөнхийлөгчийнхөө нэр хүндийг унагах гэж зориуд ажиллад байна биш үү. Боловсрол муутай гэдгийг нь зориуд харуулах, гээд хэргээр алдаатай бичээ...
  • ард 2017-12-07 10:54:43
    Хэнийх нь зөв нь нэг их удахгүй мэдэгдэнэ
  • Эн 2017-12-07 08:43:26
    Яасан сүртэй хүний мууд дуртай хүмүүс вэ, та нар алдаггүй юу, техникийн алдаа гол нь биш агуулга үйлдйл үйл явдал гол нь шүү. Бидний мөнгийг 76 идээд бх уу
  • Бат 2017-12-07 07:47:07
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Ичиг 2017-12-07 07:36:20
    Ийм тамгын даргатай байж болохгүй дээ Ерөнхийлөгчөө. Ичих ч үгүй алдаатай бичиж, замаад уншчих гэх шиг. Тал талын мэдлэгтэй шударга нэгнийг оронд тавьчих
  • zochin 2017-12-07 06:58:59
    aldaatai bichig barij onigoo bolj baixaar minii sanaa ene bna geed xorigoo ooroo unshaad zogsoj baival deer bish uu noyn enxboldoo
  • зззззз 2017-12-07 06:32:54
    ЭНХБОЛД гуай ерөнхийлөгчид зөв зөвтэй зүйлд хүргэхгүй байна ажлаа өгөөд хоригоо зөв тавь санаа зовж байнадаа монгол улс даанч дээ мэдлэгээ тэлэхгүй бол боол б...
  • иргэд 2017-12-07 04:23:27
    Улсын гэхийг нэгдсэн гэж,мөн хоёр аравны тавыг тав аравны хоёр гэж бичсэн нь байж боломгүй алдаа,үүний төлөөЗ.Энхболд өөрөө зайлах учиртай,шууд зайлаачээ.
  • Ddd 2017-12-07 03:58:55
    Zi gulchgiig zailuul naadah chin gai l bolno
  • ичиг ичиг 2017-12-07 03:45:20
    Төрийн ажилд үг, үсэг, тоо алдах байтугай, таслал алдаж болохгүй. Алиалагч, хонзогногч гудамжныхнаас бүрдсэн баг ийм л хариуцлагагүй байдаг
  • м 2017-12-07 03:18:09
    Арай арай, Зи хэрэг алгаа
  • бсүх 2017-12-07 03:14:04
    Боль доо Энхболд даргаа эсэн бусын намын шинжтэй хэрүүл чулуу шидэхдээ сайн мөртлөө Ерөнхийлэгчийн албан бичиг ээ хяна л даа таний хийх ажил мэдээж ерөнхийлөгч ...
  • иргэн 2017-12-07 02:56:35
    Ерөнхийлөгчийн зөв.Татвар төлөгч бид яахаараа Хөгжлийн банк,Төрийн банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгсөн зээлийг төлдөг юм?Зээл авсан газрууд өөрсдөө төлцгөө...
  • С. Дэмбэрэл 2017-12-07 02:00:39
    Ерөнхийлөгчийн алдаатай хориг биш,. Засгийн газрын алдаатай бодлого. Өөрийн бодлогогүй, ОУВС-д дөрлүүлээв.
  • Бат 2017-12-07 01:59:17
    Ерөнхийлөгчийн хориг нь хайрын захиа биш, төрийн алба, албан хэрэг учир залруулж унших тухай асуудал байхгүй тэгэх ч ёсгүй. МУЕ дэргэдээ бүтэхгүй хүмүүсийг авс...
  • иргэн 2017-12-07 01:45:47
    ухаангуй ноенд урагшгуй албат гэж энэ дээ бичиг усэгт тайлагдаагуй еренхийлегчее элэг барьж болох ч чонын бэлтрэг зи- г дээрх алдаа гарасан тул ажлаас нь хал