ХХААХҮ-ийн яамны “Шуурхай штаб” Завхан аймагт ажиллаж байна

ХХААХҮ-ийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү болон Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н. Сарандагина, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Мөнхсоёл,  МЭҮГ-ын ахлах мэргэжилтэн Д. Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй “Шуурхай штаб” Завхан аймагт ажиллаж байна.

 

“Шуурхай штаб” Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Алдархаан, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумуудад 12-р  сарын 1-нээс 12-р сарын 7-ний өдрүүдэд  ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн өвөлжилтийн бэлтгэл болон  бог малын мялзан өвчнөөс сэргийлэх тарилгын хэрэгжилтийг хянах, нөхцөл байдал хүндэрсэн сумуудад очиж чиглэл өгч, вакцинжуулалтын  ажлыг эрчимжүүлэн  ажиллаж байгаа юм.

Завхан аймаг нь 8.8 мянган малчин өрхтэй,  4.4 сая малтай. Аймгийн хэмжээнд нийт 214 тн өвсний нөөц бүрдүүлэн, 89,2 хувьтай өвс тэжээлийн нөөцөө хангасан байна. Завхан аймгийн Их-уул, Тосонцэнгэл, Сантмаргаз, Ургамал, Асгат  гэсэн таван  сумын 282  малчин,  73.3 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Хөвсгөл, Баянхонгор Увс аймагт отроор өвөлжиж байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1252,8 мянган толгой мал хамрагдахаас 1252.7 мянга хамрагдаж 99.9 хувийн биелэлттэй ажиллаж байгаа юм байна.Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас тээвэрлэгдэн  Тэлмэн суманд ирсэн  4 үхэр, 8 хуцыг устгаж хорио цээрийн дэглэм тогтоож ажилласан. Төв аймгийн Алтанбулаг сумаас Цагаанхайрхан суманд тээвэрлэгдэн ирсэн 48 үхрийн 2 үхэрт  шүлхий өвчний үүсгэгч илэрч уг өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон тул устгал хийж хорио цээрийн дэглэм тогтоон ажилласан байна. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • SSS 2017-12-07 07:42:40
    Малчид гэж ямарч хариуцлагагүй, ямарч татвар төлдөггүй. тэгсэн мөртлөө байнга малаа өвчлүүлж төрөөс мөнгө гуйлгачилна. Хүүхдээс хүртэл лаа чүдэнз цуглуулна.
    103.10.22.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Ок 2017-12-07 03:20:32
    Улс орон даяар ШҮЛХИЙ тарлаа. Одоо махаа гаргана энэ тэр бол мөрөөдөл боллоо доо.
    103.9.90.229
    Мэдэгдсэн Хариулах