Гишүүд “Цагаан тууз” зүүжээ
Өнөөдөр гишүүд хүчирхийллийн эсрэг нэгдэж, “Цагаан тууз” зүүсэн байна. “Цагаан тууз” нь хүчирхийлэл үйлддэггүй, хүчирхийллийг эсэргүүцэгч гэсэн утгыг илэрхийлдэг юм байна.

 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулдаг. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм. Манай улс 1997 оноос энэ өдөрт нэгдсэн бөгөөд энэ жил “Хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэлье” гэсэн уриатайгаар 16 хоногийн аяныг зохион байгуулж байна.
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.