“Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийг батлав

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар зургаан асуудал хэлэлцэж баталлаа. Хуралдааны эхэнд "Нийслэлийн залуучууд" дэд хөтөлбөрийг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр танилцуулсан юм. Хөтөлбөрт дурдснаар 2015 оны байдлаар Монгол улсад 15-34 насны 1,085,000 гаруй залуус бий. Тэд нийт хүн амын 35,4 хувийг эзлэж байна. Тиймээс залууст чиглэсэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж тэднийг хот суурин газарт дагаж хэвшүүлэх дадал, нийгмийн төлөвшил зэрэгт онцгой анхаарах шаардлагатай байна гэлээ. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд залуустай холбоотой боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг орхигдуулалгүй цогцоор нь тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг тэргүүлэгчид онцлов.

Ийнхүү НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар "Нийслэлийн залуучууд" дэд хөтөлбөрийг дэмжиж Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл болон төсөвт тусган хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн засаг даргад үүрэг болголоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улирал бүр НИТХ-ын хуралд танилцуулж байхыг даалгав гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-12-07 08:19:11
    аз жаргалтай улаанбаатар явган хуний зам дээрх хешее болоод дуусаваа даа янз нь естой дэд хетелбер нэрэн дээ таарсан хоосон цаас баталаа биз