У.Хүрэлсүхийн халаасны хүн буюу шинэхэн дарга Х.Хэрлэн гэж хэн бэ
У.Хүрэлсүхийн танхимын халаа сэлгээ үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаас Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томиллоо.  

Тэгвэл олон нийтэд танил бус Х.Хэрлэн гэгч хэн бэ? 

Түүний намтрын товчоон буюу өнөөдрийн өндөрлөгт хүрэх түүх 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны даргаас эхлэлтэй. Улс төр бизнесийн хүрээнийхэн түүнийг “Кадастр”-ын Хэрлэн гэдгээр нь андахгүй. Өөрийн овгоо “Кадастр” гэх нэрээр “сольсон” учир нь АМХЭГ-т Кадастрын албаны даргаар ажиллаж байхдаа лицензийн хууль бус наймааг “хөгжүүлэхэд” үнэтэй хувь нэмэр оруулж, толгой баячуудын тоонд орсон нэгэн. Улмаар тэрбээр уул уурхайн томоохон компаниудын хувьцаа эзэмшигч болж карьеараа өсгөсөн гэж байгаа. Түүнийг түүний хүрээнийхэн андахгүй.

Түүнтэй холбоотой зарим нэг мэдээллийн зах зухаас дуулгахад, Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Х.Хэрлэнгийн гарын үсэг бүхий 2002 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 441А тоот лицензээр “Алтан дорнод” ХХК-д Заамарын Ар наймганы 485 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ. Мөн тэр Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ТУЗ-ийн дарга. 

Түүнийг 2005 оны наймдугаар сараас эхлэн Улсын мөрдөн байцаах газраас ашигт малтмал эрхлэх албан ёсны зөвшөөрлийг хууль бусаар өөр этгээдэд давхардуулан олгосон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан тухай ч хэвлэлүүдэд бичигджээ. Мөн Х.Хэрлэн хагас цагийн дотор 120 өргөдлийг авч, бүгдийг хууль бус лиценз болгож рекордыг ч тогтоож байсан байх юм.  

Энэ мэт түүнтэй холбоотой хууль бус үйлдлүүд захаас аваад тоо томшгүй. Гэтэл эрхэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны “Хууль зөрчсөн, хээл хахууль өгч орсон байж болзошгүй, төрийн ажил хийдэггүй, хийдүүлдэг, сахилга хариуцлагагүй, дэг журамгүй, төрийн ёс дүрмийг зөрчдөг нөхдүүдийн толгойг илж суухгүй” хэмээх үгтэй энэ томилгоо авцалдахгүй байна. 

Таныг МАН-ын генсек байх үед шадар туслахаар чинь ажиллаж байсан Х.Хэрлэн ийнхүү бүхэл бүтэн агентлагийн даргаар томилогдож байгаад та ямар тайлбар өгөх вэ? 

Ашиг сонирхол уу, ахын хайр ивээл үү? Таны амласан улс орныхоо амьдралыг өөд нь татах, сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах, ядарсан эдийн засаг, ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа байдал энэ үү. Надад бол халаасандаа хадгалсан цэргүүдээ ганц тушаалаар генерал болгож байгаа дүр зураг л харагдаж байна....

 

П.ГОО
Оллоо.мн  

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • болгоомжлоорой 2017-12-10 23:24:08
    Xүнийг нөхрөөр нь таньдаг монгол уламжлал бий. Aлтан дорнод, дарханы Tөмөрлөгийн үйлдвэртэй л холбоотой бол Aлтан дорнодын ганболдтой холбоотой гэсэн үг. Tэгвэл...
  • зочин  2017-12-08 06:27:40
    одоо яахав дээ өөрөө унасан хүүхэд уйлахгүй сүхийн юу хийхийг хараад суух болж дээ МАН -ынхаан
  • зОЧИН 2017-12-08 05:00:20
    Ард түмэн минь энэ хоосон үлгэрт итгээд байж байдаг 20 онд дахиад л үлгэрээ ярина тэгээд сонгон та бүхэн гуйлгачин хэвээрээ л байна.
  • сух 2017-12-08 04:21:56
    хурэлсухийг дагаад ул бутэх хумуус эргээд гарч ирлээ хурэлсух олигтой юм хийхгуй тэгж байгаад 20онд арчигдана
  • нараа 2017-12-08 03:56:35
    ШӨХТГ ын дарга Лхагвааг солиорой, хийж байгаа ажил ч байхгүй, жинхэнэ будилааны эзэн шүү.
  • irgen 2017-12-08 03:27:22
    ene tanhai balmid saidaas uu goridoh bedee ih hurlin tanhimd zodoldoj dudamjind galdan shataahaas oor uu hiisen um man aas hen garsanch adil suljeenii luivarc...
  • НҮДЭЭ ОЛСОН ТОМИЛГОО БАЙНА 2017-12-08 03:26:11
    Ажлаасаа халагдсан нөхөр захиалгаар бичүүлжээ..Хүрэлсүх бүх агентлагын дарга нарыг солих шаардлагатай. Төрийг сайн цэвэрлэ
  • иргэн 2017-12-08 03:15:49
    ман- аас тэрдундаа хурэлсухээс юу ч горьдоод хэрэггуй луйварчид негее луйварчдаар л солигдсон бур долоо дорсон ч айж магадгуй
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • новш 2017-12-08 02:59:40
    халаа сэлгээ үргэжлэх биз
  • зочин 2017-12-08 02:50:49
    тумэн отны ордонд. хун зодож байга хун монгол уласын , врд бидни тулуу байж харагдаач цолмонтой цуг гадаадад баяр луйварчинтай уулзаж байсанда
    103.57.93.241
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-08 02:48:53
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Damiran 2017-12-08 02:44:12
    Hurelsukhiin am,ajil 2 mash zuruutei bna.Ene nukhur chinDornotyn Ulaany ordyn hujaagiin Shin Shiniin lizenziig luivardan olgosn hunshuudee..
    150.129.141.99
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2017-12-08 02:27:49
    ЭНЭ төрд шинэчлэл алга. ЭНЭ МАН д ч шинэчлэлийн үнэр алга
  • songogch 2017-12-08 02:09:06
    Odoo boltol ulgert itegdeg mongolchuud.
  • Зочин 2017-12-08 01:57:51
    ОЙЛГОМЖТОЙ ШДЭЭ ХУССАН МӨНГӨӨ ХУВААДАГ Л ГАРУУД БАЙХГҮЙ ЮУ ДАА