Г.Пүрэвдорж: Сартуул түмэн боржигон овогтой, хиад ястай, Чингисийн удам

ШУА-ийн Техникийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж “Сарт гол цэцэн вангийн хошууны шастир оршвой” шинэ номоо өлгийджээ. Зохиогчтой шинэ бүтээлийнх нь тухай ярилцлаа.

Таны номд Сартуул түмний түүхийг өгүүлсэн байна. Номоо бичихийн тулд түүх их судалсан байх даа?

-Сартуул гэдэг нь Дундад Азиас олзлогдож ирсэн хүмүүс. Чингис хааны байлдан дагуулалтын үед авчирсан гар урчуудаас гаралтай гэсэн яриа хүмүүсийн дунд их тархсан.  Энэ яриа хэзээ гарсан нь мэдэгдэхгүй. Үүнд хариу өгье гэж бодоод ном бичихээр түүх судалж эхэлсэн. Үүнээс би нэг дүгнэлтэд хүрлээ. Газар нутгийн, ихэс ноёдын түүх үлддэг. Харин ард түмний түүх бараг үлддэггүй юм байна. Социализмын үед эсрэгээрээ ард түмэн түүхийг бүтээдэг гэж ярьдаг байлаа. Тиймээс газар нутгийнх нь  түүхийг нь ард түмэн, газар нутаг, ихэс ноёдтой нь хамт оруулъя гэж бодоод гурван боть шастир болгон нөхдийн хамт бүтээлээ.

Одоогийн Завхан аймгийн аль сумд Сартуул түмэнд хамаарах вэ?

-Сартуул хошуу буюу Сарт гол цэцэн вангийн хошууныхан бол Манжийн үед Халхын өрнө замын зүүн шарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол Улсын үед Засагт хан аймгийн Сэцэн вангийн хошуу гэсэн албан ёсны нэртэй явж иржээ. БНМАУ-ын эхэн үед Хантайшир уулын аймгийн Цэцэн Сарт уулын хошуу хэмээн нэрлэж явсан юм билээ. Одоогийнхоор Завхан аймгийн Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал, Дөрвөлжин, Сантмаргаз, Цэцэн-Уул, Сонгино, Түдэвтэйн Баянцагаан баг, Яруу, Увс аймгийн Завхан сумын зүүн талын Цагаан түнгэ багийнхныг бүхэлд нь Сартуул гэж нэрлэсээр ирсэн юм билээ.

Гурав дахь ботио та ард түмний түүх гэж онцолж байсан. Ямар учиртай юм бэ?

-Түүхийн ухааны доктор Д.Мөнх-Очир түүхийн төв архивт суугаад хүн амын тооллогын материалуудыг судалж ном болгож байсан юм билээ. Би түүнийг нь үзээд манай хошууныхыг монгол бичгээс шинэ бичигт хөрвүүлээд өгөөч гэсэн санал тавьснаар 1929 оны хүн амын тооллогын бичгийг шинэ бичгээр ном болгох боломж олдсон юм. Энэ бол ард түмний түүх. 1929 онд 18252 хүн тус хошуунд байжээ.

Ар халхын эзэд нь  Батмөнх даян хааны отгон хүүгийн удмынхны буюу Жимсхэн хатнаас төрсөн Гэрсэнзийн долоон хөвгүүн юм.

Энэ бичигт танай хошууг юу гэж нэрлэдэг байсан тухай тодорхой бичиж үү?

-Манай хошууг Цэцэн вангийн хошуу буюу мянган тайжтай түмэн сартуул гэж нэрлэсээр иржээ. Мянган тайжийн угийн бичгийг 1915 онд хийсэн юм байна. 30 гаруй метр урт нугалсан бичиг Монгол Улсын Үндэсний төв архивт байхаар нь кирил рүү хөрвүүлүүлсэн. Мөн түүхийн үнэт өвийг хамгаалах зорилгоор хуулбарыг архивт өгөхөөр бэлтгэж байна. Энэ шастирыг бүхэлд нь түүхийн төв архивт өгнө. Энэ бол ноёдын түүх юм. Ингээд газар нутгийн түүх, ард түмний түүх, ноёдын түүхийг багтаасан шастирыг  бүтээлээ.

Таны бүтээлд халхын долоон хошууны тухай бичсэн байсан. Сартуул түмэн эдгээр хошуутай ямар холбоотой юм бэ?

-Түүхийн эх сурвалжид тэмдгэлснээр XVI зууны үед Баянмөнх даян хаан отгон хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайжийн долоон хөвгүүнд Ар халхыг хуваан өгснөөр Халхын долоон хошуу үүссэн гэж үздэг. Ингэж хуваахад Тангуд, Сарт гол отог Гэрсэнзийн зургадугаар хөвгүүн Далдан хөндлөнгийн эзэмшилд очсон байна. Сарт гол  вангийн хошуу нь халхын долоон хошуунаас ганцаараа бүтэн үлдсэн хошуу. Би бодохдоо ард түмэн ноёноо ухаантай цэцэн цэлмэг учир газар нутгаа бүрэн авч үлдлээ гэсэн логикоор цэцэн гэж хүндлэн нэрлэжээ гэж ойлгосон. Ингээд Цэцэн вангийн хошуу гэдэг нэртэй болжээ.

Сартуул гэдэг үг Сарт гол гэсэн үгнээс үүсэлтэй гэж бичсэн байна?

-Дундад Азиас ирсэн гэдгийг няцаахын тулд Сартуул гэдэг үг хаанаас гарсан тухай судаллаа. Завхан аймгийн нутагт Сар гэдэг нэртэй толгой буюу одоогийн бидний шүтэн бишэрдэг Сар хайрхан гэдэг талын жаахан уул бий.  Энэ хайрханы урд Сарын хар ус, Сарын булаг гэж хоёр булаг байдаг. Мөн Сар хайрханы урдуур Завхан, Тээлийн гол, Хар нуур гээд олон голын бэлчир бий. Энэ газрыг Сарт голын газар гэж нэрлэдэг байжээ. Үүнийгээ нотлох баримт олохын тулд дахин түүх судалсан. Баталгаагаа ч олсон. Мөн “Шар тууж” номд ч Сарт голын тухай тэмдэглэн үлдээж. Энэ мэт олон баримт байна. Харин жинхэнэ үндсэн баримт нь 1700 гаруй оны үед бичсэн “Илтгэх шастир” түүхийн сурвалжид энэ тухай тэмдэглэснийг  түүхчид олж өгсөн. Энэ ном нь Манж нар өөрийн эрхшээлд орсон Монголын ноёд, тайж нарыг нарийвчлан бүртгэж, одоогоор бол товч намтар буюу анке­тийн бүртгэлд оруулж, хяналтдаа байлгадаг байж.  Шастирын 61 дүгээр зүйлд “Угтаа Сэрэн ахай Сарт голын газарт сууж, цагаар нийлүүлж алба барьж маш бишрэлтэй эетэй бөлгөө” гэж бичжээ. Үүнийг манж, монгол,хятад хэлээр бичсэн байдаг.

Тэгээд яагаад Сартуул болчихсон юм бэ?

-Оросын эрдэмтэн Г.Е.Грумм Гржимайло анх Шинжлэх ухааны эргэлтэд Сартуул гэдэг үгийг оруулсан байдаг. Тэрээр 1926 онд бичсэн номондоо Батмөнх даян хааны хөвгүүдэд өмчлүүлсэн отгуудын тухай дурдсан байна. Тэнд сартуулууд нь Дундад Азиас ирсэн хүмүүс байж магадгүй гэж бичсэн байж. Энэ хүн Сарт гол гэдэг үгийг сартагол, сартагул, сартол гэж гурван янзаар биччихэж. Гэхдээ орос хүн шүү дээ. Хуучин монгол бичиг мэддэг байсан, үгүйг нь мэдэхгүй юм. Манайхан энэ хүний бичсэнээр л бичээд байж. Харин түүхийн ухааны доктор З.Лонжид гуай надад манай хошууны Жалчингомбоцэдэн ноёны тамга бүхий бичиг архивт байгаа гэж зааж өгсөн. Жалчингомбоцэдэн ноёноос Жалханз хутагтад бичсэн захиандаа хувийн тамгаа даржээ. Тамга нь “Сарт гол цэцэн вангийн гарын тэмдэг” гэсэн бичигтэй байсан. Хэдийгээр хошуу нутаг Сартуул гэсэн нэртэй болсон ч бичиг баримт, тамган дээрээ Сарт гол гэдгээрээ явдаг байжээ.

Хэдийгээр хошуу нутаг Сартуул гэсэн нэртэй болсон ч бичиг баримт, тамган дээрээ Сарт гол гэдгээрээ явдаг байжээ.

Энэ ноёны тухай та дэлгэрүүлж яриач. Ямар учиртай хүн бэ?

-Батмөнх даян хаан Чингисийн 15 дахь үеийн ачинцар, Халхын эзэн Гэрсэнз Жалайр хунтайж 16 дахь үеийн ачинцар юм байна. Харин Сарт голын цэцэн ван Жалчингомбоцэдэн нь Чингисийн 29 дэх үеийн ачинцар. Ингэхээр Халхын эзэн Гэрсэнз хунтайжийн 14 дэх үеийн ачинцар болж байгаа юм. Үүнээс харахад Сарт гол сэцэн вангийн хошууны засаг ноён, тайж нар боржигон овогтой, хиад ястай, Чингисийн угсааны алтан ургийн тайж нар болох нь тус хошууны ноёд тайж нарын угийн бичгээс тодорхой болж байна.

Гэрсэнз хунтайж хөвгүүддээ газар нутгийг ямар зарчмаар хувааж өгсөн юм бол?

-Тухайн үед эрэгтэй хүний удам л бүртгэгддэг байж. Тайжийн л удам бол гуйлгачин байсан ч тайж гэж тэмдэглэдэг байсан юм билээ. Энэ үед манай Монгол эмгэнэлтэй түүхийг үзэж байсан. Монголын хаан ширээг залгах хан хүү өнчин хүүхдийн төвшинд хүртэл төр доройтож байжээ. Одоогийн эрх мэдэлтнүүд суудлаа булаацалдаж байгаатай адил. Батмөнх даян хаан өөрөө өнчин хүү. Мандухай сэцэн хатны тусламжтайгаар Монголын хаан ширээг өндөр төвшинд гаргасан гэж түүхэнд бичсэн байдаг. Кино ч байдаг шүү дээ. Ар халхын эзэд нь  Батмөнх даян хааны отгон хүүгийн удмынхны буюу Жимсхэн хатнаас төрсөн Гэрсэнзийн долоон хөвгүүн юм. Тухайн үед хамгийн ашигтай нутаг Өвөрмонгол байжээ. Дулаахан, худалдаа наймаа хөгжсөн. Энэ газрыг Мандухай сэцэн хатны хүүхдүүдэд, харин бага хатны хүүхдэд Ар халх ногдсон юм билээ. Одоогийнхоор бол Баянхошуу гэсэн үг. Гэрсэнз хунтайж 36 насандаа таалал төгссөн. Дахин хуваахдаа бага хатны хүүхдэд бүр зах руугаа нутгийг хуваарилсан байдаг. Тэгэхээр том хатны хүүхдүүд илүү эрх мэдэлтэй байсан нь энэ хуваарилалтаас харагдаж байна.

Сарт голын нутаг одоо ямар нэртэй болсон бэ?

-Он цаг өнгөрөх тусам газар нутгийн нэр өөрчлөгддөг юм байна. Одоо “Хаяагийн булаг” нэртэй болчихсон. Хоёр аймгийн зааг учир хүмүүс нутаглах нь бага байна.

Нутгийнхаа үнэн түүх, гарал угсаагаа мэддэг хүн одоо ховор байх аа?

-Манай нутгийн хамгийн үнэн түүхийг найруулагч Л.Ванганы аав Б.Ламжав гуай бичсэн байдаг. Энэ хүн бичиг үсэгтэй, мундаг хүн байж. Хожим нь хэлмэгдэж, цаазлуулах дөхөж. 10 гаруй жилийн ял хүртэл авч байсан гэдэг. Энэ үедээ “Хуучин Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошууны тойм байдлаас” гэсэн дурсамж тэмдэглэл бичжээ. Үүнд “Цэцэн гэдэг нь уулын нэр, сартуул гэдэг нь усны нэр” гэж бичсэн байдаг. Харин би “цэцэн” гэдэг үгийн ноёнд өгсөн цол гэж ойлгосон. Энэ хүний дурсамжийг уншвал манай нутгийн түүхийг мэдэж болно.

Таныг хошуу нутгийнхаа тухай дууль бичүүлсэн гэж сонссон?

-“Гоёлоо өмссөн ээж”-ийг зохиосон Б.Дагвадорж гуайгаар “Аргалан дуутын дууль” гэсэн дууль бичүүлсэн юм. Өөрийнхөө судалж, мэдсэнийг ярьж өгөөд Д.Цоодол гуайн “Харамчийнхан” шиг дууль бичээд өг гэсэн хүсэлтийг минь эрхэм зохиолч ах минь биелүүлсэн. Энэ дуулийг өргөтгөвөл роман, кино ч болж болно. “Цэцэн ноёд нь товлож нэрлэсэн таван жаахан толгойн дунд Цэнхэр тэнгэрийг мөрлөн ханхайх таван их харйхан нэг хотол оо” гэж Сартуул түмний тахин шүтдэг бай­сан уул, Манжид цаазлуулсан Цэдэнжав ноён болон манай хо­шуу­ны түүхийн товч хураангуй хэлбэртэй тууль болгох гэж л оролдсон хэрэг.

Энэ бүх мэдээлэл манай үндэсний архивт тодорхой байдаг юм уу?

-Монголын түүхийн гол эх сурвалж нь эзэн Чингис хаанаас угсаатай алтан ургийн ноёд, тайж нар, баатар дайчин эрсийн удам угсааны түүх шастир юм. Ноёд тайж нарыг уг эхийг олон хэлбэрээр хөтөлж, угийн бичиг болгосон байдаг юм байна. Эдгээр нь төв архив, Үндэсний номын сан болон бусад газрын сан хөмрөгт хадгалагдаж байдаг.

Зууны мэдээ
Ч.Гантулга

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зайл 2017-12-10 14:12:42
    21r зуунд чингисизм ярихаа хэзээ болих вэ?Моритой сэлэмтэй баатар одоо ярихаа болиод орчин үеийн шинжлэх ухаан техник тхнологи яръя.Ийм балай юмнуудаас болж улc...
  • ard 2017-12-10 13:11:45
    Nadaas busad ni bugd borjgino,Chingis iin udam bolood hoorondoo gerleed baitsgaadaa
  • Zochin 2017-12-09 14:06:37
    Sartuul Chingisiin udam bish baih aa. Sirtden aul buyu Gadnii ail gesen ugnees Sartuul gedeg ner garsan shuu dee, huuhee.
  • Sartuul 2017-12-09 01:20:32
    Purevdorj chi bitgii tal zasa doli tsarailj ugsaagaa holij hutga.
  • Tsolmon 2017-12-09 00:58:33
    Sartuuluud Dundad azias barigdaj irsen urchuud darchuud shuu dee. Borgigon Hiad Chinggisin udam gej zuun baruun hoyorig holiod bitgii meden budliad bai. Sartuul...
  • Сартуул гоё 2017-12-09 00:15:45
    Сартуул байх харин ч гоё. Дундад азид суурин газар суудаг түргүүдийгээ болон иран гаралтай хүмүүсээ сартууд сартуулууд гэдэг байсан. Битгий худлаа нуугаад бай.
  • Сартуул  2017-12-08 15:51:59
    сайхан ном болж чадсан бналээ
  • Tumentsogt 2017-12-08 08:49:34
    Казахууд "Сарт" гэж уйгуруудыг хэлдэг юм байна. Тэгэхээр Монголын уйгарууд болж таарах ньуу.
  • пдьт 2017-12-08 08:19:58
    Энэ хэнд ч хэрэггуй хог бн
  • Болор 2017-12-08 07:54:51
    Харин манжийн хааны байгуулсан Дөрвөдийн 2 аймаг, 33 хошуудын ноёд бол өөр, Зүүнгарын сүүлчийн Даваач ханыг алж ойрад түмэнийг хүйс тэмтэрсэн хар хэргийн шан.
  • Болд 2017-12-08 07:49:20
    Аль ч аймаг хошууны ноёд тайж нар нь заавал алтан ургийн гарвал угсаатай байсан юм. Харин боолууд нь хэн ч байж болно, сартуул, хотгойд, жалайр, . . .
  • b 2017-12-08 05:14:48
    дүрвэд хүн хүн биш дөрвөн өндөр зоог биш ч билүү. одоо болохоор сартуул хүн биш сарлаг мал биш гэнэ үү. Аль ч ястнаар толгой холбож болно шүү. Хачин амьтад вэ!
  • зочин 2017-12-08 05:03:14
    Энэ түүх ч яах вэ? Монгол орших уу? эс орших гэж байхад...
  • po 2017-12-08 05:02:22
    sartuul chin dundad azi xinjan ter chigeere bsn Nuuts towchoo dr Chinggis haan sartuul aimagig builgsn awla gj bdg da
  • сартуулын удам  2017-12-08 04:42:40
    Миний ээж Завхан аймгийн Дөрвөлжин сумын сартуул хүн. Ээжийн нутгийн иргэдийн зан ааш нь уужим ухаантай харьцаа сайтай, аливааг их гэгээлгээр сэтгэдэг хүнд ......
    • 1000 сартуул 2017-12-08 09:46:21
      Би Завхан аймгийн Алдархаан сум хуучнаар Жавхлант сумын сартуул хүн. Г.Пүрэвдоржтой санал нэг байна.
  • Sanshiro 2017-12-08 03:56:20
    Энд доор бичсэн шиг ийм эргүү балай үзэл их байдгаас манайхан бүгдээрээ цэвэр Монгол болох гэж үзэж тарах юм аа. Уг нь Монголд төрж, Монголоор ярьж сэтгэдэг бол...
  • энхтэгш 2017-12-08 03:55:11
    их ажил хийсэн байна баярллаа бид түүхээ мэдэхгүй байсан шүү
  • зочин 2017-12-08 03:53:39
    Сайхан сайхан, өнгө мөнгө эрх мэдлийн төлөө ёстой орондоо орох завгүй орчилдон тэмцэж байгаа энэ цаг үед гарч байгаа өдрийн од шиг ховор сайхан эерүү мэдээлэл
  • Халх хүн 2017-12-08 03:42:47
    Хүний муу сартуул, малын муу ортоом гэдэг хуучний үг бий шүүдээ энэСартуулын дээд өвөг нь дундад азиасгаралтай тэнүүлчин цигааны удамын хүмүүс юм.
    202.179.27.81
    Мэдэгдсэн Хариулах
    • Халх хүнд: 2017-12-08 04:41:38
      Халх хүнгуай,та өөрөөл ганцаараа хүний муу юмбна лдаа.Түүхийн талаар А чбайхгүйбайж ном бүтээсэн хүнтэй бүү шөргөлц."САРТ УУЛ" гэдэг газрын нэрнээс үүссэнгэдэ...
      66.181.160.107
      Мэдэгдсэн Хариулах
  • Жинхэнэ Чингисийн удам. 2017-12-08 03:17:01
    Сарлаг мал биш Сартуул хүн биш
    • Nuudelchin 2017-12-08 04:13:47
      za boli doo ingeed bie bienee doromjlood bval hen uldeh ve dee!!!!
      202.179.31.83
      Мэдэгдсэн Хариулах