Монгол Улсыг “хар жагсаалт”-д багтаасан нь үндэслэл султай, харамсалтай алхам гэв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Австрийн Вена хотноо энэ сарын 7-8-ны өдрүүдэд болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцож байна.

Энэ удаагийн уулзалтаар ЕАБХАБ-ын оролцогч 57 улс, хамтын ажиллагааны түнш 11 орны Гадаад хэргийн сайд нар тус байгууллагын 2017 оны үйл ажиллагааг дүгнэж, олон улс, бүс нутагт тулгамдсан улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэн зөвлөлдөж буй юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдрийн бүгд хуралдаанд үг хэлж, олон улсын маргаантай, хурцадмал асуудлаарх өөрийн улсын байр суурийг илэрхийлж, ЕАБХАБ-ын хүрээнд эдийн засаг, тогтвортой хөгжил, терроризмын эсрэг тэмцэх хамтын ажиллагааг чухалчилж буйг тэмдэглэв. Терроризм, хүчирхийлэлд турхирсан хэт туйлшрах үзлээс урьдчилан сэргийлэхэд хамтын хүчээ нэгтгэж, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал хэмээн үзэж байгаагаа Гадаад харилцааны сайд илэрхийлэв. Түүнчлэн Европын Холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-ад багтаах гэж буй нь үндэслэл султай, харамсалтай алхам болж байгааг тэмдэглэв.

Сайд нарын зөвлөлийн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Киргиз, , Казахстан, Унгар, ОХУ зэрэг орны Гадаад харилцааны сайд нар, Австри, Румыны Гадаад хэргийн дэд сайд нар, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНИДО-гийн Ерөнхий захирал, Олон улсын хөгжлийн ОПЕК-ийн сангийн тэргүүнтэй тус тус уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцоно.

Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалт үргэлжилж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ГХЯын ажил мэрэгжлийн товшинд явж байгаа 2017-12-13 16:07:57
    Цогтбаатарын хэмжээнд хурэх толгой АН хайгаад олдохгуй. Баттулга Зика С Эрдэнэ мэтийн голог бэлтрэг мэлхий нь л АНаар дуурэн
  • Орчуулгаа хянаач ээ 2017-12-13 09:10:06
    "...эдийн засаг, тогтвортой хөгжил, терроризмын эсрэг тэмцэх ..." гэхээр эдийн засаг, тогтвортой хөгжлийн эсрэг тэмцэх юм шиг давхар уншигдаж байна.
  • иргэн 2017-12-10 12:50:43
    УИХ-ын гишүүд, сайд дарга нар хээл хахуул, зээл тусламж, улсын баялгаа хувьдаа завшдаг юм чинь хар жагсаалтад орохоос яах вэ?
  • Үнэн 2017-12-10 10:11:49
    Цогтбаатар гэж сульдаатай нөхөр өөрийнх нь нам авилгалын нам болсныг мэдэж байгаа, гадныхан ч үүнийг нь мэдээд хар жагсаалтад оруулж байгааг ойлгохгүй мал юм
  • Zochin 2017-12-09 14:12:26
    TSOGTOO SAID SAIN ZALUU SHUU DEE. HUNDELJ YABDAG AA. HARIN MONGOL MAANI HAR JAGSAALTAND ORSON IN ZUB SHIIDBER GEJ UZEJ BNA DAA...
  • Иргэн 2017-12-09 09:48:38
    Ард тумэн одор одроор ядуураад ядуурал 65% байхад хар жагсаалтад 100% баталгаатай орно.Мэдээж юмыг ямар их худлаа ярьдаг дарга нар вэ?
  • Иргэн 2017-12-08 23:55:16
    Монгол хар жагсаалтанд орлгуй яах вэ? Ард тумний 63% нь ядуу,дарга нар нь баяжаад,амьдралаас хол хол юм их ярина шук дээ.
  • zuv zuv 2017-12-08 09:46:52
    Zuw shdee. Ingej deereesee shahuulj baij tatvariin togtoltcoo saijirna. Tatvariin togtolcoo muu bolool offshorluu munguu yvj bgaa. Yadgiin zuw
  • зочин 2017-12-08 07:55:37
    оффшорт байгаа мөнгөө оруулаач Цогтбаатараа, чамаас л болж байгаа шүү дээ,
  • Mongol zaluu 2017-12-08 06:33:10
    Harin ch onovchtei shiidver bolson baina. Ene ulsad baigaa offshore danstai nohduudiig shiitgedegvi omgooldog hamgaaldag uls ym chin.
  • иргэн 2017-12-08 05:08:11
    цогтбаатар гуайн нэр оффшорт байгаа биздээ энэ чинь ундэслэл биш уу
  • Иргэн 2017-12-08 04:44:00
    Надуул чинь Монгол биш үндэслэлтэй болоод тэр. Оюу толгойн ашиг оффшоорт орохооритэгээд байна
  • зочин 2017-12-08 03:42:40
    Оффшорт мөнгө хийсэн хүмүүст үндэслэлгүй юм шиг харагдаж бгаа байх. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь хулгай хийдэггүй худлаа ярьдаггүй хүмүүс гэсэн шүү.
  • иргэн 2017-12-08 03:26:58
    Харин ч үндэслэлтэй шийдвэр юм бишүү? бидний нүд харалган болсоор удаж байгаа