Х.Энхжаргал: Авлигын нөхцөл байдал хүнд, ноцтой байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан нэгдсэн Зөвлөмжийг өчигдөр гардуулан өгчээ.

Жил бүрийн 12 дугаар сарын 09-нд Авлигын эсрэг олон улсын өдөр тохиодог бөгөөд АТГ энэ долоо хоногийг авлигын эсрэг өдрүүд болгон сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх чиглэлээр олон ажил зохиож байна. Авлигатай тэмцэх газар 21 аймаг, 13 яам, 27 агентлаг болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дэх авлигын эрсдэлийн байдалд хоёр удаа шалгалт хийсэн юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд худалдан авах үйл ажиллагаа, томилгоо, төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт зэрэгт олон зөрчил, дутагдал илэрч санхүүгийн хяналтгүй, замбараагүй байдал газар авсан тухай Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал танилцууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, авлигатай тэмцэх нь бүх нийтийн үйлс байх ёстой. Жирийн иргэдээсээ эхлээд төрийн байгууллагын бүх шатанд авлигын эсрэг тэмцэх нь чухал. Энэ ч үүднээс сахилга, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, шуурхай ажиллахыг шаардаж байгааг тэмдэглэв. Тэрээр авлигын эсрэг явуулж байгаа аливаа үйл ажиллагааг Засгийн газар бүх талаар дэмжинэ гэлээ.

АТГ-ын шалгаж байгаа хэргээс үзвэл авлигын нөхцөл байдал хүнд, ноцтой гэж хэлж болохоор байна. Тодорхой нэг удирдах албан тушаалтанд холбогдох хэргийн хохирол гэхэд хоёр тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэж байгаа тухай Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал уулзалтын үеэр хэлэв.  

Эх сурвалж: АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gyjyrtjf 2017-12-11 11:00:32
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
    41.85.161.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-09 04:47:21
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • хонгор 2017-12-09 03:12:22
    тэгээд тэр хулгайчдаа ард тумэндэ нэриг нь зарлад хурунгиг нь хураагаад тэрбум тэрбумаар хулгайлсан мунгиг тулулээд шоронд хатаагаад угучээ тэгвэл цэгцэрнэ
    103.212.116.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Шүрээ 2017-12-08 16:46:50
    Нисэх дээр олонтэрбумын хохирол гарсан тэрийг хэлсэндээ
    66.181.184.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэлдэгч 2017-12-08 14:52:18
    Болж байна шуу хе. Чамайг уул нь солих хэрэгтэй гэж их донгоддог байлаа.юм. Ингээд унэнч шудрагаар улс орныхоо телее хэл ам хэруул тэмцэл ернуулээд байгаарай.
    103.212.118.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Heerhiis dee!!!argaan bariad helj baigaa 2017-12-08 13:43:40
    abilgal geheer tor niigemeeree ydirdah nehedyyd ni bygd hamragdahaar noztoi baigaa biz?Iim deerees l ene abilgal ni Mongold ileryylehed tyn ch berh damsig yum!!...
    148.60.92.223
    Мэдэгдсэн Хариулах