ФОТО: 33 дугаар сургууль усан бассейнтай боллоо
Баатар хот Москвагийн нэрэмжит, БСШУСЯ-ны лаборатори 33 дугаар дунд сургуулийн усан бассейн бүхий спорт цогцолборын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат болон албаны бусад хүмүүс, тус сургуулийн багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр тус сургуулийн захирал Н.Энхбат “усан бассейнтай төрийн өмчийн анхны дунд сургууль болж байгаадаа баяртай байна. Манай сургуулийн 3400 гаруй сурагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт ийм сайхан боломжийг олгосон Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа болон дүүргийн удирдлагууд, биднийг дэмжин ажилласан бүх хүмүүст талархаж байна. Сурагчид та нарт маань хөгжиж дэвших илүү боломжууд гарч ирсээр байгааг хэлэхэд таатай байна” гэлээ.

Хоёр бассейн, спорт заал, чийрэгжүүлэлтийн танхим бүхий 1830 кв.м ашигтай талбайтай тус цогцолборыг улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Бассейн хоёр замтай бөгөөд том нь 25 метр бол жижиг бассейн нь 10 метрийн урттай аж.

Дашрамд дур,дахад, бассейн ашиглалтад орсноор усан спортоор 7 хоногт дунджаар 800 орчим хүүхэд хичээллэх боломжтой болжээ.







Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч 2017-12-15 06:55:33
    33-р сургууль сайхан ажлын эхлэл тавилаа. Бусад сургууль дагавал сайн л байна.
  • tgfjtfhj 2017-12-11 10:59:55
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081