84 дүгээр сургууль хоёр ээлжээр хичээллэдэг боллоо

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн шинэ барилга өчигдөр ашиглалтад орлоо. Өргөтгөлийн байрны нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах нарын албаны бусад хүмүүс, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов.

Тус сургууль өнөөдрийн байдлаар 4000 хүүхэд, 200 багш, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэгвэл 640 хүүхдийн хичээлийн шинэ байртай болсноор дөрвөн жилийн турш гурван ээлжээр хичээллэж байсан тус сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжтой боллоо.

Өргөтгөлийн барилгыг Улсын төсвийн 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ‘’Урагшлах’’ ХХК барьсан бөгөөд 11 сарын хугацаанд барилгын ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tjut-j 2017-12-11 10:58:51
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
  • Иргэн 2017-12-11 04:24:56
    Ашгүй дээ Хүүхдүүдэд аз жаргал хүсье
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах