Клубүүдийн ДАШТ: Манай бөхчүүд дөрөвдүгээр байрт орлоо
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ энэ сарын 7-8-нд Ираны нийслэл Тегеран хотод болж өнгөрлөө. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Иран, Монгол, АНУ, Гүрж, Казахстан, Канад, Унгар, Болгар, Киргизстан, Энэтхэг, Тажикистан гэсэн 11 орны 13 баг өрсөлдсөн юм. 

Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батзоригийн удирдлага дор залуучуудын шигшээ багийн тамирчид хүч үзэж шагналт дөрөвдүгээр байрт оров.

Манай залуучуудын шигшээ багийнхан тэмцээний эхний өдөр Тажикистаны “Тажик Эйр”-ийг 8:2-оор, Унгарын “Будапешт”-ийг 6:4-өөр буулган авснаар “В” хэсгээ тэргүүлсэн. Тэгвэл өчигөр хагас шигшээд АНУ-ын “Титан Меркури”-д, хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны “Сетареган Сари”-д тус бүр 1:9-өөр ялагдлаа. 

Олимп болон ДАШТ-ий алт, мөнгөн медальт Владимир Хинчегашвили, 2017 оны дэлхийн аварга Гено Петриашвили, ДАШТ-ий хүрэл медальт Алиреза Карими тэргүүтэй Ираны “Изи Пайп Кашан” клуб нутаг дээрээ түрүүллээ. Тэд шигшээ барилдаанд  олимп болон дэлхийн хошой аварга Кайл Снайдер, ДАШТ-ий мөнгөн медальт, Франклин Гомез, Томас Гилман, хүрэл медальт Ник Гвяздовси нарыг эгнээндээ нэгтгэсэн өнгөрсөн жилийн клубийн дэлхийн аварга АНУ-ын “Титан Меркури” 6:4-өөр буулган авснаар аваргыг давж аварга боллоо.

Клубийн ДАШТ-д түрүүлсэн баг 25, хоёрдугаар байр 15, гуравдугаар байр 10 мянган ам.долларын шагнал хүртэв.

ХАГАС ШИГШЭЭ БАРИЛДААН:
МОНГОЛ - ТИТАН МЕРКУРИ (АНУ) 1:9

57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Томас Гилман 2:5
61 кг: Батчулууны Баасанням - Алан Уотерс цэвэр ялагдсан
65 кг: Төмөр-Очирын Тулга - Бернард Футрелл 12:2
70 кг: Лутбаярын Батбаяр - Франклин Гомез 5:3
74 кг: Болдхүүгийн Батсүх - Назар Кульчицкий 10:2
79 кг: Ганболдын Төрболд - Кайл Дейк 0:10
86 кг: Ганбаатарын Ганхуяг - Дэвид Тэйлор бэртлийн улмаас барилдаагүй
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Ник Хэфлин 0:10
97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Кайл Снайдер 2:12
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл – Ник Гвиаздовски 0:10

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
МОНГОЛ - СЕТАРЕГАН САРИ (ИРАН) 1:9

57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Надер Хажаганиа 3:4
61 кг: Батчулууны Баасанням - Мохаммад Рамезанпур өрсөлдөгч нь барилдаагүй
65 кг: Төмөр-Очирын Тулга - Хассан Морадголи 5:9
70 кг: Лутбаярын Батбаяр - Магомед Курбаналиев 0:10
74 кг: Болдхүүгийн Батсүх - Магомедрасул Газимагомедов 0:10
79 кг: Ганболдын Төрболд - Омид Хасантабар 0:10
86 кг: Ганбаатарын Ганхуяг - Эсмаэль Махмуди бэртлийн улмаас барилдаагүй
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Абазар Эслами 2:12
97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Эсмаэль Нежатиан 2:6
125 кг: Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ - Жабер Садехзаде 0:11

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • t-èi(r 2017-12-11 10:58:01
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
    41.85.161.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2017-12-09 08:39:05
    Ingeed manai erchuud neg l doojoogui shuu. Ohiduud bol hiimoritoi.
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах