Европын холбооны шийдвэрийг өөрчлөх арга замын талаар ярилцав

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалт Австрийн Вена хотноо энэ сарын 07-08-ны өдрүүдэд боллоо.

Уг уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцсон юм. Тэрбээр Сайд нарын уулзалтад хандаж манай улсын байр суурийг илэрхийлж хэлсэн үгэндээ Европын Холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-ад багтаасан нь үндэслэл султай алхам болсонд харамсаж байгаагаа илэрхийлсэн.

Мөн Европын Холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн тухайлбал, Унгарын Гадаад хэргийн сайд, Австри, Румыны Гадаад хэргийн дэд сайд, Португалын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Дани, Европын Холбооны төлөөлөлтэй тус тус уулзалт хийж, ЕХ-ны дээрх шийдвэрийг буруушааж, асуудлыг нягтлан үзэх, түүнийг өөрчлөх арга замын талаар ярилцав.

Сайд нарын уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ, Казахстан, Киргизийн Гадаад хэргийн сайд нар, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНИДО-гийн Ерөнхий захирал, Олон улсын хөгжлийн ОПЕК-ийн сангийн тэргүүнтэй тус тус уулзалт хийж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ghftjr 2017-12-11 10:56:15
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
  • Иргэн 2017-12-11 04:23:29
    Хүүхэд шиг юм ярихаар нөгөө хэдэн нь татаад унаж байгаа юм биш үү
  • Er 2017-12-11 02:22:19
    Argui shu hulgai nuurlsen gazar mongol
  • иргэн 2017-12-11 01:25:15
    хахууль өгье, найрнаа гэсэн үг үү ? Зүгээр авилгачдаа дарж. устгаж, санхүүгийн схаилга батаа сайжруулах ....
  • Ajil hii Jagaa gants hun 2017-12-10 10:45:00
    Engeed gadagshaa telsen ajil hii l dee
  • ккк 2017-12-10 09:53:46
    Шийдвэрээ өөрчилөөч хахууль өгье гэсэн байх л даа,Өөр юу ярих ве дээ.
  • ККК..... 2017-12-10 05:39:02
    ЭНЭ ФОТО ГАЙХАЛТАЙ ӨГҮҮЛЭМЖТЭЙ ЮМ. ЕВРОПУУД ЭЛГЭЭ ХӨШТӨЛ ИНЭЭЧИХСЭН. МОНГОЛЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ХУЛГАЙ ХИЙСЭНДЭЭ УЛАЙГААД ИЧЧИХСЭН. ЗУСАРЧИЛЖ МУШИЙЧИХСАН ......
  • Иргэн 2017-12-10 02:50:54
    Туунийг буу тоолдоо?! зугээр л шудрага ажиллах талаа л бодох хэрэгтжйшдээ?! Оюу толгойн монгийг зовхон монголын банкаар гаргахвв л бодоочээ?!
  • Soongo 2017-12-10 01:23:57
    ха ха, энэ цогтбаатар сайдын өмнөөс бүр дооголсон маягтай инээж байна шүү дээ, оффшор данстай хүн гэж нэр холбогдсон байж сайд хийгээд явж байдаг, том яриад
  • Бат 2017-12-10 00:11:01
    Тэтгэвэрийн би үхэхдээ хэрэглэх хэдэн төгрөгнөөсөө татвар төлж байгаа л энэ чухамдаа цалингаасаа татвар төлж хэдэн төгрөг хуримтлуулсан давхар төлөөд ч энэ
  • Эрдэнэ 2017-12-09 18:44:26
    Ядарсан ч юм даа. ЕХ бол та хэд шиг бодолгүй, бодлогогүй, тогтворгүй, 1-2 жил болоод солигддог, хэлсэн хийсэндээ хариуцлаггүй байгууллага биш шүүдээ. Нэгэнт ший...
  • Иргэн 2017-12-09 14:22:48
    Дээд дарга нар маш муу ажилласан шуу дээ.Ард тумэн 63% ядуурсан нь бодит унэн юм даа.
  • заяа 2017-12-09 10:40:08
    Эх орноосоо урваад төрөө ялзруулчаад ингэж арчаагаа алдаж ч байх гэж дээ. Хайран нэр нүүр булайчууд
  • яана даа, харамсаж байна 2017-12-09 10:06:44
    ТӨР авлигад идэгдсэнг л Европын холбоо сануулж байгаа юм даа