Ж.Батзандангийн мэдэгдлийг Б.Хурц хэрхэн няцаах бол

-Тэр болгон томчуудын иймэрхүү асуудлууд олон нийтэд ил болдоггүй. Яагаад энэ удаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцын олон жилийн өмнөх энэ баримт олонд ил болох болов оо-
 

Энэ он дуулиан шуугианаараа тодрон гарах бололтой. Ерөнхийлөгчийн сонгууль, намуудын хэрүүл, удирдлагын өөрчлөлт, тагнуулын дуулиан, Элчингийн томилгоо, Засгийн газрын уналт гээд анхаарал татаж, хэл ам хийх сэдэв маш олон. Эдгээр дотроос улстөрчдийн но-г бага, багаар илрүүлэн гаргаад байгаа Б.Хурц, Ж.Батзандан нарын хэрүүл анх эхэлсэн шигээ л хамгийн ихээр шуугиан тарьсан хэвээр байх аж. Хамгийн сүүлд л гэхэд! УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцын I талаар маш ноцтой нэгэн мэдэгдэл хийж I олны анхааралд орууллаа.

Тэрбээр Б.Хурцын эгч, хүргэн хоёр нь хил дамнасан тамхины наймаанд оролцсон гэдгийг Польшийн цагдаа нар тогтоосон хэмээх баримтыг ил гаргасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл тус газраас ирсэн бичигт хил дамнасан тамхины наймаанд Б.Хурцын элч Батын Болор, хүргэн ах Хишигдолгорын Даваадорж нар оролцсон гэдгийг нь тогтоосон байна. Мөн тухайн үед БНУУ-д сууж байсан элчин сайд Т.Султанаас Тагнуулын Ерөнхий газрын дарга асан М.Батсайхан болон Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нарт нэгэн анхаарал татсан албан бичгийг илгээж байжээ.

Тодруулбал, Б.Хурц нь 2003 оны нэгдүгээр сард Унгарын ЭСЯ-нд тусгай томилолтоор томилогдсоноосоо хойш тухайн улсдаа нэг ч өдөр албан үүргээ гүйцэтгээгүй. Европын орнуудаар хэсүүчлэн наймаа хийж байгаа талаар мөн дипломат ёс зүйд үл нийцэх асуудалд орооцолддог хүмүүсийг дипломат албан тушаалаар халхавчлан ажиллуулах нь зохимжгүй байгаа талаар дурджээ. Мөн Б.Хурцын түр оршин суух үнэмлэхийг буцаан хураалгахыг сануулсныг, Хилийн цагдаагийн газраас “Монголын зарим албаны хүмүүс европын орнуудыг дамжиж, хууль бус наймаанд оролцдог үйлдэл бидний анхаарлын төвд байна.

Энэ талаар ЭСЯ-тай хамтран ажиллаж, туслалцаа авах шаардлагатай байна" хэмээн мэдэгдсэнийг ч уламжилсан байна.

Элчин сайд Т.Султан Монгол руу энэхүү албан бичиг илгээсний дараа Б.Хурц A PERSONA NON GRATA буюу “тааламжгүй этгээд” гэх нэршлээр цагаан хуудсаар Европоос хөөгдөн гарсан байдаг аж.

 

Манай улсад нууц зүйл гэж байна уу?

 

Мэдэгдэл нэг иймэрхүү. Тэгвэл Б.Хурц үүнийг хэрхэн няцаах бол. Албан бичиг. архивын материал гээд хангалттай их баримттай энэ мэдэгдлийг ТЕГ-ын дарга асан маань хэрхэн няцаах нь анхаарал татаж байна. Монголчуудын хувьд хориотой наймаа, тэр дундаа тамхи зөөж, худалдаалсан хэрэгт буруутгагдсан хард хоригдож, баригдсан тохиолдол цөөнгүй. Гэхдээ төрийн томоохон албан тушаалтны нэр холбогдсон ийм хэрэг байхгүй ч дипломатууд маань мэр сэр хутгалдсан нь бол бий. Ер нь тэр болгон томчуудын иймэрхүү асуудлууд олон нийтэд ил болдоггүй. Яагаад энэ удаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцын олон жилийн өмнөх энэ баримт олонд ил болох болов оо.

Мэдээж энэ Б.Хурц, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сүрдүүлж түүнийг дарамталснаас үүдэлтэй. Тиймээс ч өдгөө Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулахаар УИХ-ын 20 гаруй гишүүн нэгдсэн боловч Ажлын хэсэг дээр “бүдрээд” буй.

Тодруулбал, Нийгмийн сонсгол зохион байгуулах тухай хуульд нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг УИХ батлахаар заасан боловч томилгооны сонсголыг ямар албан тушаалтан дээр явуулах асуудлыг нарийвчлан заагаагүй, мөн энэ талаарх журам батлагдаж гараагүй учраас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэн.

Улмаар нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Б.Хурцын томилгооны асуудал нь ийнхүү өндрөө авч буй энэ үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэний ч үзэж байгаагүй нэгэн баримт дэлгэсэн нь энэ юм.

Нөгөө талаар энэ хоёр эрхэм ингэж нэгнээ баалах нь хувь, хувьсгалын олон шалтгаантай байж болох ч эцэстээ энэ улсад нууц гэж зүйл үлдэх нь үү гэх хар төрснийг нуух юун. Хоёул төрд том алба хашдаг, онцгой статустай ч хэрүүл уруу нь ийн даамжирч, эцэстээ Монголын нэр хүндийг олон улсад шалдаа буулгаж байгаа нь харамсалтай.

Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zorigiig nyhsan elbegdorjiin balag dyysa 2017-12-15 12:35:09
    zorigiig nyhsan elbegdorjiin balag jalgand avaachaad byydah yls zunduu bna elbeg bayar bayartsogt hyrts geed tsaashaa yavj ugnudu
  • tyu 2017-12-11 10:55:56
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
  • хуульч 2017-12-11 04:30:43
    ЭХЛЭЭД ХУРЦЫГ ХЭНИЙ ШИЙДВЭРЭЭР ТОМИЛСОНГ ЯРИХ ХЭРЭГТЭЙ БОЛОВ УУ??? гадаадын тагнуулын албад дипломат паспорт ,тусгай томилгоог хангалттай хийдэгдээ ???
  • зочин эдэнд улс эх орон хамаагүй сайд бо 2017-12-11 04:23:39
    хурц ер нь шударга хүн мөн үү харин нь нүүрээ халхалсан хулгайч баиждээ юуг нь өмөөрсөн юм хбууль адил тэгш үйлчлэнэ гэсэн хаа баина Батзандан сайн тэмц
  • irgen 2017-12-11 04:04:39
    ingen ingen xel amtai margaantai xuniig zaaval tomilox geed bdag ni yamar uchirtai um be. bolichixoj boldoggui um yy
  • Бат 2017-12-11 02:37:49
    За юун сүртэй юм наймааг хэн зөрчилгүй бүх хууль дүрмийн дагуу хийж байлаа
    • Бат 2017-12-11 04:27:37
      Чи бас тийм үйлдэл хийж бсан гөлөг үү? Тэрнээс илүү юм ч гарахыг үгүйсгэхгүй шүү дээ.