УИХ-ын гишүүн асан Д.Дондогт 10 жил 1 сарын ял оноолоо
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Д.Дондог, Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт Эрүүгийн хуулийн 148.3, 148.4, 149.3 дах хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлээд байсан юм.

Тэгвэл шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, "Сумбар" ХХК-ийн захирал асан А.Батбилэгийг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 149.3 дах хэсэгт заасан гэмт хэргийг, мөн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дах хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд оногдуулсан хорих ялыг хөнгөнийг хүндэд нь батгаан 1.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Д.Дондог гишүүний туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн бол Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • НИСЭХ 2014-08-17 06:57:10
    НӨГӨӨ ИНЕГ-ЫН БАТМӨНХ НАРЫН ХЭРГИЙГ ЯАРАЛТАЙ ШИЙДЭХИЙГ ХАМТ ОЛОН НЬ ИХ ХАРЖ БАЙНА ДАА.
    202.179.8.10
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-16 05:37:15
    gemgui tsarailsan adgiin communist
    112.72.13.238
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-16 01:31:28
    500хан бахйдаа яахав дээ арай дэндүү харин 10 жил нь үнэн үү Чимэдцрэн шиг гараад ирнэ дээ 14 тэрбум будаа
    202.21.106.166
    Мэдэгдсэн Хариулах
  • pedro 2014-08-15 15:45:35
    76-aas uldehgui ee
    112.72.13.46
    Мэдэгдсэн Хариулах
  • ix olon xun 2014-08-15 13:27:17
    ix olon xuneer tug taxixgui bol ard tumenii xileng yaachij chadaxgui shu
    103.26.193.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-08-15 12:25:43
    Иймэрхүү хүнд гарын шүрэн толгойтнуудтай тэмцэхэд хэцүү л дээ. Гэхдээ эхлэл нь болж байна. Одоо Отгонбаярыг...дараа нь Баярцогтыг...гээд,76-гаас цөөхөн хүн үлдэнэ биз ээ
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • zuv 2014-08-15 10:43:12
    ene bol bolj bnashdee. odoo daraagiinh n hen be gedeg sonin bna ....
    112.72.13.239
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin 2014-08-15 08:00:49
    iimerhyy luibarczdaD UIN 500000
    83.11.154.85
    Мэдэгдсэн Хариулах