Монголын Засгийн газар ялагдал хүлээв

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч “Монгол Зэс” корпораци өнгөрсөн пүрэв гаригт Монгол Улсын дээд шүүхэд ялалт байгуулан тус үйлдвэрийн хувьцааны эзэмшлийн эрхээ сэргээлгэсэн. Энэ тухай олон улсын агентлагууд бичиж байна. Монгол Улс хувийн өмчийг хүндэтгэн, ардчилсан үнэт зүйлийг дээдэлж буй нь энэ шийдвэрээр батлагдаж байгаа тухай тэд онцолжээ. Ингээд “Reuters” агентлагийн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД ШИЛЖҮҮЛЭХ ХУУЛИЙН МАРГААНД ЯЛАГДАВ

 

Монголын Засгийн газар зэсийн уурхайг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотой хуулийн маргаанд ялагдал хүлээв. Монгол Улсын дээд шүүх Азийн хамгийн том зэсийн уурхайн нэг болох “Эрдэнэ үйлдвэр”-ийн 49 хувийг нийгэмчлэх гэсэн Засгийн газрын оролдлогын эсрэг шийдвэр гаргасан тухай салбарын эх сурвалжууд мэдээллээ.  Тэдний хэлж буйгаар “Монгол Зэс” корпораци “Монгол Улсын Засгийн газрыг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах олон улсын дүрэм, журмыг зөрчсөн хэргээр олон улсын арбитрын шүүхэд хандан нөхөн төлбөр гаргуулах хүсэлтэй” байгаа юм. Тус корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Дээд шүүхийн шийдвэр бидний эзэмшиж буй хувьцаатай холбоотой асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, аливаа саад тотгорыг арилгалаа” хэмээн өнгөрсөн баасан гарагт “Reuters” агентлагт уламжилсан аж.

Улсын дээд шүүх Пүрэв гаригт захирамж гарган тус корпорацийн өнгөрсөн онд ОХУ-ын Засгийн газраас 400 сая ам.доллараар худалдан авсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны эзэмшлийг эргүүлэн сэргээлээ. Шүүх нэмэлт тодруулгад хариу өгөөгүй байна.

“Монгол Зэс” корпораци нь Улаанбаатар хотноо арванхоёрдугаар сарын 4-5 өдрүүдэд Засгийн газрын төлөөллүүдтэй хоёр хоног хэлэлцсэний үр дүнд ямар нэг шийдэлд хүрээгүй тул “Омниа Стратеги” хуулийн байгууллагаар ахлуулсан олон улсын хуульчдын  баг бүрдүүлэн нөхөн төлбөр гаргуулахаар ажиллаж буйгаа Лондонд гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Тус үйлдвэрийн үлдсэн 51 хувийг эзэмшигч Засгийн газрын төлөөллүүдээс уг асуудлаар нэмэлт тодруулга авах гэсэн боловч шууд хариулт өгөх боломжгүй гэсэн байр суурьтай байна. УИХ тус үйлдвэрийн 49 хувийг улсын мэдэлд авах тухай шийдвэр гаргаснаас хойш “Монгол Зэс” корпораци энэ оны хоёрдугаар сараас эхлэн хуулийн байгууллагаар явж байгаа юм байна.



ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ “МОНГОЛ ЗЭС”-ИЙНХ ГЭДГИЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ


Монгол Улсын дээд шүүх нь доод шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж жилд 530 мянган тонн зэс үйлдвэрлэдэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийг “Монгол зэс” корпорацийн мэдлийнх болохыг хүлээн зөвшөөрчээ. Түүгээр ч зогсохгүй шүүх тус корпорацийн ТУЗ-ийн гишүүдийг татан буулгах тухай өмнө гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд Ц.Пүрэвтүвшин захирлын хэлсэнчлэн тэдний төлөөлөл болсон ТУЗ-ийн гишүүд байр сууриа хадгалан үлдлээ. Тэрээр “Дээд шүүх албан мэдэгдлийг бичгээр хүргүүлсний дараа буюу багцаагаар хоёр долоо хоногийн дараа эзэмшлийн эрхийг албан ёсоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Монгол зэс” корпорацид шилжүүлнэ” гэв. Түүнчлэн салбарын эх сурвалжийн /нэрээ нууцлахыг хүссэн/ хэлж байгаагаар энэ хэрэг нь хуулийн байгууллагын төрөөс тусгаар байдлыг батлан харуулсан хэдий ч өргөн хүрээтэй үр дагвараас хэт болгоомжилж байгааг харууллаа гэсэн юм. Харин Шүүхийн шийдвэр нь гацаанд ороод буй Эрдэнэт үйлдвэр болон Чилийн “Codelco” компаниудын дунд яригдаж байгаа хамтын ажиллагааг урагшлуулахад хэрхэн нөлөөлөхийг хэлэхэд эрт байгаа юм.



“Codelco” МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ МАГАДГҮЙ


Эрдэнэт үйлдвэр нь 1978 оноос хойш үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд байгалийн баялгийн орлогоос хэт хараат, мөн тусламж авах зорилгоор ОУВС-ын шаардлагуудыг биелүүлэхээр зорьж яваа улсынхаа хамгийн том татвар төлөгчдийн нэг юм.

Монгол Улс томоохон зэсийн ордтой учраас “Оюутолгой” төслийг удирдагч “Рио Тинто” зэрэг олон улсын уурхайчдын анхаарлыг татаад байгаа билээ. Дэлхийн хамгийн том зэс олборлогч улс болох Чили олон жил зэс олборлосны улмаас чанар нь муудаж байгаатай холбогдуулан “Codelco” Монгол Улсад хөрөнгө оруулахаар зэхэж байгаагаа дуулгаж байгаа юм.

Зууны мэдээ
Д.Оюунчимэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иш 2018-01-05 04:57:39
    Миний ойлгсоноор төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаж авсан нь буруутай юм биш үү? Өөрсдийнхөө мөнгөөр авсан бол төр ингэж хойноос нь хөөцөлдөөд байх учиргүй
    202.179.26.107
    Мэдэгдсэн Хариулах
  • emee hariult 2018-01-03 09:24:25
    Ehleed banknaas mongo zeel .ymar ch argaar hamaagvi shesheg urguulj baigaad ch bolob. Tegeed neg oros ch ymuu hujaagaas ter leksusaa. hudaldaj ab.
    66.181.181.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Их мэдэгч 2017-12-13 00:38:38
    За байз гараад нэг лексус хулгайлчихаад хахууль өгч байгаад өөрийн нэр дээр шилжүүлээд авъя байз тэгээд л миний өмч болчихдог юм байна шүү дээ.
    150.129.143.50
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-11 13:46:36
    Эрдэнэт Луйварчидын гарт оржээ.Энэ улс орон маань юу болоод байна даа
    202.9.41.189
    Мэдэгдсэн Хариулах
  • ryr 2017-12-11 10:54:28
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
    41.85.161.157
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2017-12-11 09:00:16
    UG N HUVIIN OMCHIIG BOL HULEEN ZOVSHOOROH N ZOVLDOO. HARIN ENENSHIG HUVIIN OMCHTEI BOLDOG BOL AVILGACHID AVILGALIIN ESREG ENE TER GEJ BUU YRI...
    58.7.145.198
    Мэдэгдсэн Хариулах
  • йбыфйбы 2017-12-11 07:50:42
    Коммунистуудын дээрэмдэх уламжлал зогссон нь сайн хэрэг
    66.181.181.119
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!! 2017-12-11 06:43:32
    Erdenet 100 % Ard tumnii OMCHo!!! baih estoi !!!!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-12-11 06:36:58
    Odoo erdenetiin shahaanii barimtuudiig il gargah heregtei
    66.181.185.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-11 06:31:04
    Дээд шүүхийн хэдэн юмнуудыг солихгүй бол мөнгөөр зодоод л шийдвэрээ гаргуулдаг болжээ. Заваан хэдэн юм сууж байгаа ш дээ
    202.179.27.89
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-11 06:27:23
    дандаа болж бүтэхгүй мэдээ гарах юм аа энэ монголд.
    202.179.24.17
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-11 06:22:18
    Төрийн мэдэлд хэзээ ч байгаагүй хөрөнгийг төр булаан авсаныг ядаж шүүх нь буруутгаж байвал сайн байна
    122.201.21.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2017-12-11 04:40:17
    Ард түмний өмчийг хулгайлж байгаа олигархуудыг сул дорой авилгалд идэгдсэн засаг төр нь ч дийлэхгүй байгааг харуулж байна. Ард тмэн гуйлгачин байх, даа таарна.
    202.9.40.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Шүүхэд талархал илэрхийлье!!!! 2017-12-11 04:36:26
    Монгол Улсын Дээд шүүхийн энэхүү шийдвэрийн олон улсын ач холбогдол нь МУ-ын шүүх нь үнэхээр бие даасан, хараат бус юм бна гэдгийг харуулав!!!
    202.179.18.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Шинээ 2017-12-11 04:20:16
    Шүүх зөв шийдвэр гаргажээ, баяр хүргэе.
    107.167.99.127
    Мэдэгдсэн Хариулах
  • NAIMAACHIN ZASAG 2017-12-11 04:12:23
    DAAHGUI BAIJ ARHI UUNA, HOJIHGUI BAIJ NAIMAA HIINE GEDEG SHIG MANAI ZASAG GADAAD DOTOODOD BAINGA YALAGDAJ BAIH YUMAA. MARUBENY, HAN RESOURSE, OUY-TOLGOI GEED L...
    66.181.181.158
    Мэдэгдсэн Хариулах
  • emee 2017-12-11 04:08:06
    Medeej thvv dee? Nymdorh gegch etgeed huuliin daguu ajilaagvig bid medej harj baisan busuu. Ter nohor IH githvvn bolohoos thvvh bith ni vnen thvv dee?
    122.201.31.21
    Мэдэгдсэн Хариулах