Асашёорюү Д.Дагвадорж дахин “зодоглоно”

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж болон тулаантай киноны од Донни Йен, Жет Ли, Тони Жаа, Наташа Ли, Бээжингийн олимпийн аварга, боксчин Зоу Шимин, Хятадын тэрбумтан Жек Ма нарын тоглосон “Тулааны урлаг” богино хэмжээний кино өнгөрсөн сард нээлтээ хийж, гарсан даруйд нь зургаан тэрбум хүн үзсэн. Ийн кино од болсон Аса аварга өөрт нь дурласан түүхээ фэйсбүүкийн "Бидэнд тохиолдсон хөгтэй хүндхэн явдал" группт бичсэн охинтой болзохоор болж, хамт фото студид зураг авахуулахаар тохирсон. Харин саяхнаас аварга хүчний бэлтгэл хийж, эргэн сүмогийн дэвжээ буюу дохён дээр гарахаар болжээ.



Тодруулбал, 2010 онд зодог тайлсан их аварга Асашёорюү Японы интернет телевизийн шинэ жилийн баярын нэвтрүүлэгт оролцохоор болжээ. “АВЕМА” телевиз шинэ жилийн баярын өдөр буюу энэ сарын 31-нд “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгээ үзэгчдэд хүргэх аж. Уг нэвтрүүлгийн хөтөлбөр хараахан олон нийтэд ил болоогүй ч Японы өнцөг булан бүрээс ирсэн хүчтэнүүд Асашёорюүтэй барилдаж, дэвжээнээс түлхэн гаргах эсвэл унагаах ёстой аж.

Тус телевиз өнгөрсөн тавдугаар сард “Мэргэжлийн боксчин Камэдаг ялбал 10 сая иен" анхны нэвтрүүлгээ хийж цацсан нь олон үзэгчдэд хүрч, шуугиан тарьсан юм. Ийн шоу бизнес, тэр дундаа Японы хамгийн олон үзэгчтэй байж мэдэх телевизийн нэвтрүүлэгт уригдсан Аса аварга улсын арслан Д.Азжаргал зэрэг үндэсний бөхчүүдтэй барилдах бэлтгэлээ хийж эхэлжээ.

Сонирхуулахад, тус нэвтрүүлгийн шагнал Монгол мөнгөн дэвсгэртээр 215 сая төгрөг аж.

Өглөөний сонин
Т.Болор-Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-12-11 11:46:44
    sanjaadamba zereg mongol buhchuud ochvol bugd yalna
  • fh 2017-12-11 10:53:19
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
  • zochin 2017-12-11 09:16:33
    Ene teneg har tsaashaa l bn.