Хар жагсаалт ба Монголын татварын орчин

Европын Холбоо анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг энэ сарын 5-нд зарласан билээ. Жагсаалтад 17 улс багтсаны дотор Монгол Улс орсон нь тун харамсалтай хэрэг. Тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай эсэх зэргээр нь жагсаалтад орогсдыг үнэлжээ. 

Эндээс Монгол Улсын татварын орчин ямархуу хэмжээнд байгааг харж болохоор байна. Татварын мэргэшсэн зөвлөх /ТМЗ/-ийн нийгэмлэгээс татварын орчныг олон улсын жишигт нийцүүлэхийн төлөө олон ажлыг санаачлан хэрэгжүүлж ирсэн. 

Олон улсын татварын системд тулгамдаад буй энэ асуудлыг OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (ЭЗХАХ) анхлан судалж шийдвэрлэх BEPS-Base Erosion Profit Shifting буюу “Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах (асуудал)”төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Уг төсөл 2015 оны 10 сард үр дүнгийн тайлан болон хэрэгжүүлэх зөвлөмжүүдээ гаргасан байдаг. BEPS зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэхээр санал болгож буй 15 акц/ заалтуудыг улс орон болгон өөр өөрийн онцлог, эрх зүйн орчиндоо нийцүүлэн тусган авч хэрэгжүүлэх боломжтой гэсэн.

2016 оны 10 дугаар сарын 5-7-нд Хонг Конгод болсон AOTCA олон улсын татварын хурлын гол асуудал нь BEPS байсан бөгөөд Ази номхон далайн орнууд BEPS-ийн заалтуудыг тус бүрд нь судлан үзэж өөрийн улсын онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцох хуралд Монгол Улсыг төлөөлж ТМЗ-ийн нийгэмлэгийн баг  оролцсон юм. Хятад, Япон, Солонгос, Малайз, Индонез гээд Ази тивийн томоохон улсын мэргэжлийн байгууллагууд, төр засгийн зүгээс нь BEPS санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 

Монгол улсын хувьд BEPS-ийн асуудал дээр хоцрогдолтой, төсөлтэй танилцах төдий түвшинд яваа юм. Тиймээс ТМЗ нийгэмлэгээс санаачлан “BEPS Mongolia 2017” олон улсын татварын бага хурлыг өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд зохион байгуулж байсан билээ.    

Монгол улс ба BEPS

BEPS төлөвлөгөө манай улсын хувьд шив шинэхэн. BEPS-ийн хүрээнд хөндөгдөж буй асуудлууд, хамарч буй цар хүрээг харахад улс дамнасан корпорациудтай тулан ажиллаж буй улсууд, ялангуяа уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалт давамгайлсан хоцронгуй хөгжилтэй улсуудын хувьд нэн чухал төсөл. Өнөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй улс BEPS төсөлд хамрагджээ. Манай улсын хувьд үүнд идэвхтэй оролцож, санал санаачилгаа хүргэх нь чухал юм. BEPS төсөл нь олон улсын татварт зуунд гараагүй өөрчлөлтийг тусгасан, татварын системийг үндсээр нь өөрчилж буй ач холбогдолтой бол Монгол улсын хувьд өөрийн онцлогийг тусган үр ашигтай хэлбэрээр хэрэгжүүлж чадвал эдийн засгийг хямралаас гаргах, оффшорчдын хар жагсаалтаас улсаа гаргах, тогтвортой хөгжлийг хангахад ихээхэн хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Өнөөдөр Монгол улсад маш олон хэрэгтэй, хэрэггүй олон талт болоод хоёр талт олон улсын гэрээнүүд хийгдсэн. Уул уурхай гэсэн ганцхан салбараас хараат тогтолцоо бүхий, багахан хэмжээтэй эдийн засагтай манай улсын хувьд энэхүү гэрээнүүдээс үүдэлтэйгээр учирч буй хохирлууд багагүй төдийгүй эдийн засгийг тогтворгүй байдалд хүргэх хэмжээнд хүрээд байгаа. Тухайлбал “Хаан Ресүрс ба Монголын Засгийн газар” (2015), Недерланд & Монгол давхар татварын гэрээ (2014) гэсэн гэрээнүүдээс учирсан $100 сая долларын төлбөр гээд зах зухаас нь дурьдаж болно. Манай засгийн газрын зүгээс улс дамнасан корпорациудтай уул уурхайн салбарт хийсэн гэрээнүүдэд нууцлаг байдлаар ихээхэн тусгагддаг “дотоод худалдаа, менежментийн төлбөр, толгой компанийн зардал, удирдлагын зардал” гэх мэтийн үнийг шилжүүлэх, зардлыг үндэслэлгүйгээр өсгөх замаар татвараас зайлсхийж, ашгийг зувчуулдаг асуудлыг зогсоох, үгүй гэхэд багасгах боломж бидэнд байна. BEPS төсөл нь олон улсын татварт зуунд гараагүй өөрчлөлтийг тусгасан, татварын системийг үндсээр нь өөрчилж буй ач холбогдолтой бол Монгол улсын хувьд өөрийн онцлогийг тусгасан, үр ашигтай хэлбэрээр тусган хэрэгжүүлж чадвал эдийн засгийг хямралаас гаргах, тогтвортой хөгжлийг хангахад ихээхэн хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ерөнхийлөгч утаагаар далимдуулж иргэдийн 2018-01-01 14:41:17
    одоо цадсан бол та нар улс орноо бодох цаг аль эрт болоод өнгөрч байна. ядаж байхад ерөнхийлөгч гэж бүдүүлэг нөхөр онц байдал гээд иргэдийнгазар булаах төлө
    27.123.212.135
    Мэдэгдсэн Хариулах
  • gfher 2017-12-11 10:50:48
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
    41.85.161.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-11 08:49:20
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • v 2017-12-11 08:46:19
    banknii tuhai huulia oorchloh heregtei bank gedeg diilddeggvi yum bna aaa. Tatvar ni vvnd hamaagvi eee
    66.181.170.231
    Мэдэгдсэн Хариулах