АТГ-аас ирүүлсэн зөвлөмжийг ХХААХҮ-ийн яам мөрдлөг болгож ажиллана

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авилгын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлж байгаа билээ. АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга , эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг ХХААХҮ-ийн яаманд ажиллалаа.

 

ХХААХҮ-ийн яаманд хүргүүлсэн АТГ-ын зөвлөмж:

  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүйгээр томилох, томилсны дараа хянуулдаг зөрчлийг таслан зогсоох, илт ашиг сонирхлын зөрчилтэй, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй этгээдэд давуу эрх олгох, олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсгэсэн албан тушаалтны томиллогоо хийхгүй байх
  • Төрийн мэргэшсэн албан хаагчдыг зөвхөн хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх, албан тушаал дэвшүүлэх, удирдах албан тушаалд томилохдоо мерит зарчмыг удирдлага болгох, албан тушаалаас чөлөөлөхтэй холбогдуулах төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа зөрчлийг давтан гаргахаас урьдчилан сэргийлэх
  • Төрийн захиргааны албан тушаалын орон тоон дээр гэрээ байгуулан иргэнийг авч ажлуулж байгаа явдлыг таслан зогсоох, мөн төрийн албан хаагчийн мэргэшлийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй, төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй иргэнийг төрийн албанд томилохгүй байх, шинээр болон дэвшүүлэн томилохдоо мерит зарчмыг удирдлага болгон ажиллах
  • Авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг дэмжиж ажиллах
  • Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл сонгон шалгаруулалтыг тодорхой болгож, хурлын тэмдэглэлд төслийн шалгарсан шалтгаан, шалгарч чадаагүй үндэслэлийн талаар тодорхой тусгах
  • Давхар ажил эрхлэлтэд тавих хяналтыг сайжруулах, гарсан зөрчлийг арилгах, албан хаагчдын давхар ажил эрхлэлтийн судалгаа гаргаж, энэ төрлийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил үүргийг гүйцэтгүүлэх
  • Төрийн Нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/32 дугаар тушаалаар зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох шийдвэрийг хүчингүй болгож, албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахгүй байх
  • Салбарын үйл ажиллагаа зохицуулах шаардлагатай дүрэм, журам, эрх зүйн актыг нэн даруй батлан гаргах, эрх зүйн орчныг сайжруулах гэсэн зөвлөмжийг ХХААХҮ-ийн яаманд өгсөн юм.

АТГ-ын ажлын хэсэг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ТЗУГ-ын дарга Д.Энхбат нарт авилгын эрсдэлээс урьдчилан сэргийлэх дээрх зөвлөмжийг хүлээлгэн өгөөд, хамтран ажиллахаа илэрхийлсэн.  2017 онд илэрсэн зөрчил,дутагдлыг арилгуулж, 2018 онд яамныхаа үйл ажиллагаанд АТГ-аас ирүүлсэн зөвлөмжийг мөрдлөг болгон ажиллана гэдгээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • авилга 2017-12-12 02:00:55
    Үүнийг рекламная пауза гэдэг юмаа нэг нь өгч л байдаг нөгөө нь авч л байдаг
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Яамдын дунд шатанд байгаа Авилгалыг зогс 2017-12-11 13:43:54
    Авилга авахаа л больчих, авилга нэхэхээ больчих
    202.9.40.93
    Мэдэгдсэн Хариулах
  • tfyu 2017-12-11 10:48:32
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
    41.85.161.157
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-11 10:02:07
    1 байгууллага нөгөөдөө бичиг л өгч байгаа биз дээ. Ийм хэлбэрийн төдий юмны зургийг тавих ямар хэрэг байнаа.
    66.181.183.165
    Мэдэгдсэн Хариулах