Газрын даргынх нь гэрт 200 сая төгрөг хөглөрдөг “баян” Монгол

-2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн улмаас улсад 65.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ бол зөвхөн энэ оны эхний 11 сарын мэдээлэл төдий-

Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас дуулиан дагуулсан ажиллагаа явуулж, төрийн албан хаагчдыг авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилсан. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт хууль хяналтынхан, МХЕГ-ын газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Б.Баярсайхан нарын 10 гаруй албан тушаалтныг бусдаас их хэмжээний авлига авч байхад гүйцэтгэх ажиллагаа явуулсан байх юм. Харин эдгээр албан тушаалтны гэрт нэгжлэг хийхэд Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга нар тус бүр 200 гаруй сая төгрөг хадгалж байсныг хураан авсан аж.

Мөн Монгол Оросын хамтарсан "Монголросцветмет"-ийн захирал До.Ганболдыг мэргэжлийн хяналтынхантай хамт баривчилсан нь олны анхаарлыг татсан юм. Түүнийг төмрийн хүдрийг хилээр гаргахдаа холбогдох байгууллагын тогтоосон ханшаас доогуур гаргаж их хэмжээний ашиг олон хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан гэсэн мэдээлэл байна.

АТГ-ын хувьд оны төгсгөлд ийнхүү гялалзсан амжилттайгаар ажиллаж, төрийн албаны бусармаг булхайг илрүүлж, хий дэмий оршин байдаг гэх шүүмжлэлд өртөөд байсан нэр хүндээ өргөөд авлаа. Тус газрын тайлангаас харахад, 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн улмаас улсад 65.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ бол зөвхөн энэ оны эхний 11 сарын мэдээлэл төдий.

Хамгийн гол нь жил хүрэхгүй хугацаанд 65.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэдэг нь энэ хэрээр улсын төсөв хохирч, татвар төлөгчдийн мөнгө салхинд хийссэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр илэрсэн нь л энэ болохоос цаана нь хэр олон асуудал, булхай нуугдан үлдэж байгааг бид мэдэхгүй. 2016 онд олон улсын байгууллагууд Монгол Улсын Авлигын индекс 38 болж, өмнөх жилээс 15 байраар ухарсныг зарласан байна.

Үүнээс гадна, өнгөрсөн долоо хоногт Европын холбооноос Монгол Улсыг татварын эрсдэл бүхий, энэ төрлийн гэмт этгээдүүд луйвраар олсон хөрөнгөө нуухад боломжтой бүс гэж зарласан. Тэр ч бүү хэл, татварын орчноо сайжруулахгүй бог хориг арга хэмжээ авна гэж “сүрдүүлсэн".

Яг үнэндээ улстөрийн орчин бохирдож, төрийн шийдвэрүүд үнэ цэнэгүй, улсын хөгжилд ач холбогдолгүй болсон нь авлигаас үүдэн гарсан нөхцөл байдал. Үүний нэг жишээ нь, хяналтын байгууллагын удирдлагын гэр орноос ийм их хэмжээний мөнгө бэлнээрээ гарч байгаа явдал. Монголын төрийн алба хэзээ ч сайн цалинтай байгаагүй. Дарга даамлын нэмэгдэл, илүү цаг, өөр бусад хангамж байлаа гээд сард гар дээрээ сая төгрөг лав авч чадахгүй. Гэтэл Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга төрийн албаныхны 220-250 сарын цалинг бэлнээр хадгалж байгаа нь хачирхалтай.

Энэ бол Монголын жирийн иргэн арилжааны банкны тэнгэрийн шалгуурыг арайхийн давж байж авдаг орон сууцны зээлийн хугацаа. Харин авдаг зээл нь 30-50 сая төгрөгт л эргэлддэг. Тэгвэл төрийн албаны хурган дарга нар монголчуудын ихэнхийх нь мөрөөдөлдөө л барьж үзэх их мөнгийг гэртээ хээв нэг хадгалж байдаг гэхээр даанч шударга бус санагдахыг нуух юун. Манайхан муу юмны түрүүнд африкчуудаар жишээ авч, адгийн улс орныг ярихаараа мөн тэднээр төлөөлүүлдэг. Харин өөрсдөө авлигын индекс, банкны хүү, ялгаварлалаараа мөнөөх африкчуудтайгаа мөр зэрэгцэн, зарим үзүүлэлтээр бүр тэднээс хойно хаягдсанаа мэдээгүй байх. Тодруулбал, Монгол Улс авлигын үзүүлэлтээр Хойд Солонгос, Сомали, Хойд Судан, Өмнөд Судан, Замби зэрэг улстай “ана мана үзэлцэж”, дээр доороо орж яваа аж.

Тэгвэл Монгол Улсыг ийн харлуулахад хүргэсэн шалтгаануудын нэг болсон МХЕГ угаас хэл аманд өртөмтгий гэдгийг бүгд мэдэх биз ээ. АТГ-аас мэдээлж буйгаар, тус газарт хийсэн шалгалтын дараа “Аймаг, орон нутагт зарим нарийн мэргэжлийн боловсон хүчин хомсдолтойг далимдуулан уг албан тушаалд мэргэжлийн бус, Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага, удирдлагаас баталсан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй иргэнийг байцаагчийн албан тушаалд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас нэр дэвшүүлж байгааг Ажлын хэсгээс дурдаж анхаарууллаа. МХЕГ 2015-2016 онд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдсон 6 албан тушаалтанд ажилгүй байх хугацааны цалин 20.8 сая төгрөг олгосон байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй” гэж заасан байхад нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг бүхий Үр дүнгийн гэрээ байгуулсан нь зохисгүй байна. Гэрээний үүргийг хэрэгжүүлэхийн тулд мөнгөн дүнг байцаагч нартаа хуваарилах, тэднээр орлого бүрдүүлэх ажил хийлгэх шаардлага тулгарч байна” гэж дүгнэсэн байх юм.

Хатуухан өчихөд, төрийн албанд ажиллаж байгаа хэрнээ үнэтэй байр, машин, эд зүйлс хэрэглэж байгаа этгээдүүдийг онцгойлон шалгах шаардлагатай. ХОМ гээчийг ч нягталж, улайх ч үгүй худал ярьдаг хүмүүс ч энэ байнд өртөх нь зүй ёсны хэрэг. Байргүй, машингүй эрхмүүдийг өрөвдөх, гоочлохоос илүүтэй мэдүүлгийн эдийн засгийн агуулгыг задлан шинжлэх цаг болжээ. Ашиг орлоготой компаниудын эздийн уялдаа холбоо, хэн хэнийхээ халаасанд хэр зэрэг гар дүрсэн, тэр жилдээ гарсан хуулиудын үйлчлэл улстөрч эзэнтэй компаниудын ашиг орлогод хэрхэн нөлөөлсөн зэрэг дүн шинжилгээ хийж байж авлигын үнэн төрхийг гаргаж ирнэ.

Ямартай ч эцэст нь хэлэхэд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээс энэ юу болоод байна вэ гэж асуумаар байна.

Өглөөний сонин
Р.Саруул


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АМЖИЛТ ХҮСЬЕ 2017-12-13 02:56:49
    АВИЛГЫН ҮҮР УУРХАЙ РУУ ЗОРИГТОЙ ОРЖ БАЙГАА АТГ-ТАА БАЯР ХҮРГЭЕ! ИРГЭД ИЙМ Л ШУДАРГА НИЙГМИЙГ ХҮСЭЖ БАЙНА
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-12-12 11:26:08
    Мэргэжлийн хяналтын газрыг бүр татан буулгахөар юм даа. Угаасаа хүн бүр л энэ байгууллагын хэрхэн авлигын байгууллага болоод байгөаг харж мэдрээд л байж байна
    66.181.161.73
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-12 09:12:55
    баянзүрх дүүргийн 30_р сургуулийн бага ангийн багш нь принтер авна гэж хүүхдүүдээс мөнгө татсан гэнэ үүнийг яах вэ цогзолмаа сайдаа атг өгөх үү
    66.181.160.105
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-12 08:46:05
    Ривер гарден зайсанд ихэнхи нь төрийн албаныхан амьдардаг. Тэнд орон сууцны м/кв -3,000,000 төгрөг тэнд 50-60 м/кв байр байхгүй ихэнхи 100-с дээш м/кв тай тэгх
    202.131.228.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Балдан 2017-12-12 07:39:14
    Төрийн байгуулагуудыг төсөв бүрдүүлдэггүй үйлчилгээний байгууллага болговол албан тушаалтны гэмт хэрэг багасна.
    202.179.24.155
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-12 06:26:40
    Хүрлээ Цагаанааг яах нь уу харья
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-12-12 06:18:51
    Ажилдаа шударга бусыг үйлддэг нэгнийг сайн торго л доо солиод хэрэггүй дахиад нэг идэж уух нь гараад ирнэ хариуцсан ажил дээр нь хариуцлага тооцох гэрээ хууль ч...
    139.5.219.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-12 06:18:08
    Дээд шүүхийн иргэний хэргийн тэргүүн Сонинбаяр, хуучмн тэргүүн нар танил тал муутай өвгөд, хөгшид, эмэгтэйчүүдийн өмч хөрөнгө, орон байрыг нь луйварчидтай нийлж...
    150.129.140.33
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-12-12 03:59:09
    erdenetiin jijigruulsen huvilbar. Tord oroh husel temuulliin tod ilrel.
    122.201.24.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-12 03:15:03
    Уг нь До Ганболд гэх эрхэм Монголын түүхэнд хэн бэ гэдгээ олон дахин харуулсан ч дарга хэвээр нь байлгаад байсны гор одоо л гарах нь дээ
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2017-12-12 02:58:31
    Хамгаалах, хянах үүрэг бүхий мэргэжлийн хүмүс нь Ингэж авлигатай орооцолдож хянах үүрэг алдагдахаар улс орон ард иргэд яахын болж байна
    103.229.120.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-12 02:39:58
    Ер нь Мэргэжлийн хяналтын хэрэг байгаа юм уу.Бөөн ажлын садаанууд.Бүгдээрээ мэдиишдээ.Угаасаа албан тушаал ашигласан авилгачид.
    150.129.141.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Naaduulaa sain shalgaa 2017-12-12 02:38:05
    Ene Mergejliin Hyanalt, Gaali ,Tatwariin baiguullaguud gej neg estoi zowhon ooriin amin huwidaa ajillasan Berduud bainaa bugd l neg golon golon gesen harztai ya...
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-12 02:30:50
    Толгойг нь тасд
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-12 02:29:34
    Монголд авилгалын хэмжээ албан тушаалын дэв зэрэгтэй шууд пропорционал байдаг.Газрын даргын гэрт 200сая, бүр томпаргын гэрт 500сая тэрбумаараа хэвтэж байгаа.
    150.129.143.39
    Мэдэгдсэн Хариулах
  • emee 2017-12-12 02:19:01
    Toriin alband es zvitei eh oronch thudarga hvniig thalgaruulj abdaggvin gai gor. ingej l gardag ym daa. Anhnaasaa alba haagchdaa thudarga thalguuraar ajild ab??...
    122.201.24.128
    Мэдэгдсэн Хариулах
  • энэ зүгээр эхлэл байхаа 2017-12-12 02:16:41
    Төв цэвэрлэх байгууламжийн үнэр дарах 8,1 тэрбум төгрөгөөс ажил хийгээгүй комдани хүртэл 100 сая төгрөгийн санхүүжилт зүгээр худлаа цаас бүрдүүлээд аваад байхад...
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-12 02:09:00
    Mergejliin khyanalt khereggyi shyy dee. yamar ch kharuitslagagyi, ajilgyi khymyys l baidag...
    103.29.144.4
    Мэдэгдсэн Хариулах
  • hhh 2017-12-12 02:04:53
    АТГ ajliin amjilt husii
    27.123.212.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-12 01:49:07
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-12 01:45:27
    Энэ газрын ерөнхий даргыг ч бас хариуцлагыг нь үүрүүл.бүгдийг нь чөлөөл
    66.181.182.228
    Мэдэгдсэн Хариулах