Монгол кино Мельбурны кино наадамд шалгарав
Кино найруулагч С.Бямбын бүтээсэн  “Алсын Удирдлага” хэмээх кино Мельбурны Олон улсын кино фестивальд шалгарсан бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд Мельбурн хотноо олон нийтэд үзүүлжээ.

Киног хоёр өдрийн хугацаанд нийт 600 орчим хүн үзэж сонирхсон байна. Монголын нийгмийн өнөөгийн байдал, уламжлал ба шинэчлэлийн зохицол ба зөрчилдөөнийг дүрслэн харуулсан энэхүү кино Австраличуудын сонирхлыг ихэд татжээ. Австрали болон Ази Номхон далайн бүс нутагт нэр хүндтэй Мельбурны кино фестивальд 2013 онд 63 орны 320 орчим киног олон нийтэд толилуулж байсан бөгөөд “Алсын Удирдлага” кино нь Австралид болдог кино фестивальд анх удаа оролцсон монгол кино төдийгүй шалгарсан анхны монгол кино болов.

Ийнхүү монгол киног Австраличууд өргөнөөр үзсэн нь Монгол, Австралийн соёлын харилцаанд түлхэц өгсөн чухал алхам болов. Тус кино өмнө нь Мюнхен, Шанхай, Терракота, Сиетл, Бельги, Вильнюс, Бусаны кино наадамуудад тус тус шилдгээр шалгаран оролцож байжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.