Гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарчээ

Монгол Улс энэ оны эхний 11 сард дэлхийн 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.6 тэрбум америк долларт хүрчээ. Үүнээс экспорт 5.7 тэрбум ам.доллар, импорт 3.9 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2  тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.4 тэрбум ам.доллараар, импорт 825.1 сая ам.доллараар тус тус өсчээ.

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны эхний 11 сард 1.2 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 585.2 сая америк доллараар нэмэгдэж, 1.8 тэрбум америк долларт хүрчээ.

Экспорт өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум ам.доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импорт өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 261.1 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 166.3 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 170.1 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 160.1 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 107.7 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.7 хувийг эзэлж байгаа бол импортын 67.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Эх сурвалж: ҮСХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-12-13 00:11:43
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Бат 2017-12-12 08:27:45
    Одоо энэ тооноос монгол улс 1,8 тербум доллортой боллоо гэсэн үг үү үгүйдээ ард түмнээ том тоогоор тархи бүү угаа
  • Өртэй монгол 2017-12-12 06:53:18
    Тэнэг хүн хуурч байгаа юм шиг ийм битгий бич. Тэр мөнгө чинь өрөө дарж чадахгүй. Хүрэлбаатар шиг сангийн сайд байх тусам бүр их өрөнд орно. Харж байгаарай.