Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хариуцлага тооцно

Нийслэлийн Цагдаагийн газраас шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газар болон пиротехникийн хэрэгслээр үйлчилдэг аж ахуй нэгжүүдийг оролцуулан уулзалт зохион байгуулж, пиротехникийн хэрэгслийг худалдах, ашиглах тухай албан мэдэгдлийг хүлээлгэн өгчээ.

Мөн пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, худалдааны төв, зах, дэлгүүр, гудамж талбайд тавих хяналтыг эрчимжүүлж, пиротехникийн хэрэгсэл борлуулах явдлыг таслан зогсоож, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага тооцон ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dash 2017-12-12 11:15:35
    Соёл амралтын хүрээлэнд 7 хоногийн сүүлийн өдрүүдэд салют буудуулж зугаацдагийг болиулмаар юм. Агаарын бохирдол нь багадаад байгаа л юм биш бол...
    66.181.178.40
    Мэдэгдсэн Хариулах