Д.Сарангэрэл сайд аа, авлигчдаасаа хэзээ салах вэ

Авлига бол Эрүүл мэндийн салбарт үүссэн хорт хавдар. Одоогоор эмчлэх аргыг судлаж, туршиж байгаа ч үр дүн тун бага. Өвдсөн, өвчилсөн хэн бүхэн эмнэлгийн хаалга татмагцаа эмчийн гар дээш харуулахгүй бол үхлийн хоногоо тоолж суухаас аргагүй нөхцөлд амьдарч суугаа нь өнөөгийн нийгмийн бодит үнэн. Эмч нь албан үүргээ биелүүлснийхээ төлөө хууль бус шан харамж авах нь авлига гэдгийг хүн бүр мэднэ. Монгол Улсын хамгийн өндөр хээл хахуультай салбаруудын жагсаалтыг эрүүл мэндийн салбар тэргүүлж байна.

Энэ салбарын удирдлагууд авлигын хэрэгт холбогдож, “аав”-ын хаалга татсаныг нь жишээ болгон дурьдаж болно. Тэгвэл тус салбарын удирдах ажилтны авлига авсан хэргийг саяхан хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Оюунчимэг нь Эрүүл мэндийг дэмжих сангийн 2012-2013 оны хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах”, Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгөөс 14.598.750 төгрөгийг хувьдаа завшиж, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогджээ. Гол нь хөрөнгө завшсан нь ийн тодорхой атал хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Д.Оюунчимэг 7.694.000 төгрөгийг 2014 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийг дэмжих санд буцаан тушааж, 5.470.000 төгрөгийг 2015 оны гуравдугаар сарын 19-нд АТГ-ын дансанд нөхөн төлсөнтэй холбоотой юм байх.

Товчхондоо зувчуулсан нь баригдаж, хуулийн байгууллагад шалгуулмагц нөхөн төлөөд л гүйцээ гэнэ. Хэрэв хэрэг илрээгүй бол зувчуулснаараа дуусаж, улс хохирдгоороо хохироод үлдэх байж.

Өдгөө энэ салбарын эрх мэдэл бүхий албан тушаалтан, мэргэжилтнүүд хээл хахуульгүй бол хуруугаа ч хөдөлгөдөггүй гэх хардлага олон нийтийн дунд байсаар байгаа. Ямартаа л хамгийн том газрынх нь дарга улсын мөнгөнөөс хэдэн зуун саяар хулгайлсан нь тогтоогдсон ч яаж ийж байгаад албан тушаалдаа үлдэж, улмаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон нь гайхалтай. Баригдахгүй бол идээд, баригдчихвал буцааж төлөөд л болдог бол Төрийн албан хаагчид минь бүгд авлига авч баймаар юм биш үү. Нөгөө шударга ёс чинь хаана байна аа, Ерөнхий сайд аа.

Та уг нь хулгайч нартай ажиллахгүй гэдгээ улс орон даяар цуурайттал хашгирсан. Тамгаа авахдаа ч төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай бүх шатанд тууштай тэмцэх, төрийн албан хаагчийн ажлыг дүгнэх, хариуцлага тооцох,урамшуулах зэрэг асуудлаар гаргасан “Албан даалгавар"-ыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөө дуулгасан биш бил үү. Харамсалтай нь, үг, үйлдэл тань зөрж, хулгайчид тоонот гэрт тань орогнож байна.

Авлигатай тэмцэх газраас эрүүл мэндийн яамны удирдлагаас 2015, 2016 онд гаргасан тушаал шийдвэрүүдийг нь хянаж, хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Тухайлбал, төслийн найман ажилтны цалингийн хэмжээг тогтоох, Филиппин, Япон, Бангладеш, Вьетнам улсад туршлага судлах, аялал, хуралд найман мэргэжилтэн оролцуулах, санхүүгийн ажилтны сургалтын зардалд 5.3 сая төгрөг олгох, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн хурлын зардалд 1.8 сая төгрөг зарцуулах зэрэг тушаалыг гаргахдаа захиргааны актад тавигдах шаардлага хангаагүй эрх зүйн актаар төсвийн мөнгийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Мөн 2015 онд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан яамны нийт алба хаагчдад хавтгайруулан 10.2 сая төгрөгийн урамшуулал олгосон. Зөвхөн хоол, унааны зориулалтаар 3.3 сая төгрөг зарцуулсан нь төсвийн хөрөнгөөр ой тэмдэглэх, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг даалгасан Засгийн газрын тогтоолыг зөрчсөн байгаа.

Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2015 оны А/69, 2016 оны А/2 дугаар тушаалаар тус төвийн харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг, мөн төвийн барилгын ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг төрийн бус байгууллагын хяналтгүй байгуулж, иргэний хяналт тавих нөхцөлийг бүрдүүлээгүй. Түүнчлэн тус төвийн захирал 2015 оны А/01 дүгээр тушаалаар төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон нь холбргдох хууль болон төвийн дүрмээр өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйд өндөр хяналт тавих учиртай Ёс зүйн хяналтын хороо нь ихэвчлэн сургалт зохион байгуулах, орон нутгаас тайлан мэдээ гаргуулах, аян зохион байгуулах, бүрэлдэхүүн батлах зэргээр ажилладаг зөрчил дутагдлыг илрүүлсэн байгаа. Гэвч энэ бүх зөрчил, дутагдлын хариуцлагыг хүлээсэн эзэн, хариуцагч өнөө хэр алга.

Хэдий өмнөх Засгийн газар, өмнөх сайдын үеийн алдаа дутагдал ч гэлээ ийм ёс зүйгүй, увайгүй, луйварчин апбан хаагчидтай үргэлжлүүлэн ажилласаар байх уу, Д.Сарангэрэл сайд аа. Эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудал бий ч гэлээ, эхлээд хариуцлагагүй, зөрчилтэй, авлигачин албан тушаалтнаас салах нь зүй ёсны арга хэмжээ байлтай.

Өглөөний сонин
С.Уул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зо 2018-07-20 09:19:43
    Эмнэлгийн дарга нараа шалгаач зөндөө нь тэр бумтан төрчөөд байна, нарийн шалгах хэрэгтэй.Энэ сайд байсан Цогцэцэгийг Одоо байгаа Сарангэрэлийг сайн шалгах хэрэ...
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-17 14:38:55
    эмнэлгийн дарга нар л жинхэнэ авилгачид доо
    103.212.116.136
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsalingaa nemyee 2017-12-14 06:11:56
    Tsaling ni ouligtoi ogchildoo busad hogjiltei orond emch hamgin ih tsalintai bayan bn shde hangalttai tsalintai bsan bol yu gej abhin be
    126.161.18.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-12-14 04:28:25
    Ene Sarangerel bur dampuuruulnaa! Mongol uls dampuursan uls bolj bna! Buh salbar Ard tumen haraad suuj bna zugeer!
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-13 13:50:46
    Сарангэрэл сайдаа гэж орилохын оронд өмнөх сайд Цогцэцэгийн үеийн л үйл явц байна шүү дээ. Тэр сайдтай хариуцлага тооцож шийтгэх хэрэгтэй шүү дээ. Шийтгэх ёстой...
    139.5.218.84
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-12-13 10:44:41
    Үнэхээр бодитой байгаа асуудлын талаар бичсэн байна.Яг өнөөдрийн байдлаар эмнэлэгт авилга өгөөд эмчлүүлэх журмаараа яваад эмчлүүлэх хоёрын хооронд маш зөрүүтэй ...
    202.179.31.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Эмч 2017-12-13 08:46:46
    Сүүлийн жилүүдэд ЭМЯ-ны боловсон хүчний бодлого алдагдаж, чадваргүй нөхдүүдээр дүүрсэн.Дандаа танил тал, намын шахаасныхан.Салбар нь нурж байхад юу ч хийддэгүй....
    66.181.183.145
    Мэдэгдсэн Хариулах
  • САЙД ГУАЙ сонин уншдаг уу болов уу. 2017-12-13 06:04:30
    Хэнтий аймгийн эмнэлэг гэж аймшгийн газар байгаа гэж 2017-оны 11 сард Өдрийн сонин дээр гарсан нийтлэлийн талаар ямар арга хэмжээ авсан бэ,
    182.160.32.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Нараа  2017-12-13 05:38:27
    Монголд улсын эмнэлэг нь хахууль хараад таг , эсвэл танил тал хар хувийн эмнэлэг нь аргацаах дахин дахин эмнэлэгтээ эмчлүүлэх зориого агуулж эмчилгээгэ хийнэ,
    202.21.100.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Дамиран 2017-12-13 04:34:17
    Багануур дүүргийн эмнэлэг гэж баларсан газарыг шалгаачээ Сарангэрэл сайдаа удирдах ямарч чадваргүй дарга нь энэ эмнэлгийг самарч дууслаав Салхи оруулаачээ
    202.72.245.123
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2017-12-13 04:26:17
    КАПИТАЛИЗМЫН ХӨГЖЛИЙН ТОДОРХОЙ ҮЕ ШАТАД ХЭЭЛ ХАХУУЛ ХӨГЖДӨГ ЖАМТАЙ ??? БИД ЭНЭ ЗАМЫГ СОНГОСОН БОЛОХООР ТҮҮНИЙГ БАГА ХОХИРЛООР ДАВЖ ТУУЛАХ УЧИРТАЙ ???
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • ББББББББББББ 2017-12-13 03:24:46
    СОЛЬЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БОЛ ЭМНЭЛЭГИЙНХЭЭ ДАРГА НАРЫГ ЯДАЖ СЭЛГЭН АЖИЛЛУУЛЖ САЛХИ САВИР ОРУУЛААЧ ЯДАЖ
    202.70.37.2
    Мэдэгдсэн Хариулах